Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл улирлын чанартай нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт үйлчлүүлсэн 0-16 насны нийт хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт үйлчлүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүдэд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид баярын өдрүүдээр хүүхдэдээ тавих анхаарал …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
27 December
Ж.Самбуугийн гудамж шинэ жилийн чимэглэлээ зүүлээ
Шинэ оныг угтсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Тусгаар тогтнолын талбайд шинэ жилийн гацуур мод заслаа. Мөн Ж.Самбуугийн нэрэмжит гудамжны цамхаг бүхий 3 хаалгыг гэрлэн чимэглэлээр чимэглэж хотын өнгө үзэмжид гэрэл нэмлээ. Нийслэлийн Засаг даргын А/852 тоот захирамжийн дагуу гэрлэн чимэглэлийг дүүргийн Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Аж ахуйн тасаг, Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК хамтран …
-
27 December
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” цэргийн нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын “ТУ-154” нисэх онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Зам, тээврийн салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна. Мөн ОХУ-ын …
-
27 December
Амьсгалж буй агаараа цэвэрлээд зогсохгүй нийгмээ ч бохирдлоос салгья
ЦЭВЭР АГААР- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын бүтээлээс … БГД-ЭУЦ-ийн сурагч 117 ангийн сурагч Б.Мягмарсүрэн Агаар бол амьдралын эх үүсвэр билээ. Агаар үгүй бол жингүйдэлтэй орчинд нуруундаа баллонтой агаар эрүүл, аз жаргалтай, урт удаан амьдрах нь бүтэшгүй зүйл. Өнөөгийн нийгмийн хар бараан асуудал, хүмүүсийн зохисгүй харьцаа, хандлага бүр бидний агаарыг бохирдуулж буй нь нууц биш. Монголчууд бид …
-
27 December
МХЕГ, МҮЭХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал Төрийн хяналт шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал дүгнэлт …
-
27 December
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахаар боллоо. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн …
-
27 December
Шинэ жилийн цэнгүүний үеэр 18 чиглэлд автобус үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2016 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны …
-
27 December
Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна /Бичлэг/
Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.
-
27 December
Үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншлийн асуудал
Иргэн миний бие хэд хоногийн өмнө гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Давхар иргэншилтэй байхаас айж болгоомжлоод байх зүйлгүй” гэсэн ярилцлагыг уншаад, үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа маш олон хүмүүс утас, цахимаар холбогдлоо. Бухидсан, эгдүүцсэн хүмүүс олонтоо байхын зэрэгцээ яагаад болохгүй юм, юу нь аюултай байгаа юм гэж асуугсад ч цөөнгүй байх …
-
27 December
Зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин өөрөө төлдөг болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, одоо мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуульд зохицуулалтгүй байгаа асуудлуудыг шинээр тусгах, мөн бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим …
-
27 December
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т тэтгэмж олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс …
-
26 December
Дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот жагсаж байна
Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот орсон талаар харамсалтай тоо баримт байна. Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон энэ сарын 23 ны …
-
26 December
Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог
Нялх, балчир хүүхэдтэй ээж, аавууд нэгдэн өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол“ сэдэвт жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Улирлын чанартай ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн жагсаалд оролцож буй эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон иргэдэд энэ үед урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох талаар тодорхой зөвлөмжүүдийг өглөө. …
-
26 December
CTА Г.Ундармаа “Нийслэлийн эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдав
Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай орчинг бүрдүүлэхийн зорин ажиллаж байгаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллага зургаа дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо. Тус арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, …
-
26 December
Гэр нь шатсан цагдаагийн алба хаагчид тусламж үзүүллээ
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв гэж Замын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл