Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, жирэмсний 5 сартайгаас нь эхлэн 5 сарын турш эхэд тэтгэмж олгох, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгох, 3 ба түүнээс …
Tag Archives: нийгэм
December, 2016
-
26 December
Дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот жагсаж байна
Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот орсон талаар харамсалтай тоо баримт байна. Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон энэ сарын 23 ны …
-
26 December
Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог
Нялх, балчир хүүхэдтэй ээж, аавууд нэгдэн өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэнд ба агаарын бохирдол“ сэдэвт жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Улирлын чанартай ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн жагсаалд оролцож буй эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон иргэдэд энэ үед урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч болох талаар тодорхой зөвлөмжүүдийг өглөө. …
-
26 December
CTА Г.Ундармаа “Нийслэлийн эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдав
Эрүүл мэндийн байгууллага болон эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай орчинг бүрдүүлэхийн зорин ажиллаж байгаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллага зургаа дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт боллоо. Тус арга хэмжээний нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, …
-
26 December
Гэр нь шатсан цагдаагийн алба хаагчид тусламж үзүүллээ
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв гэж Замын …
-
26 December
Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо
Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа …
-
26 December
ЭХЭМҮ-ний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулан өгөв. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, албаны бусад хүмүүс, олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл, …
-
26 December
Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм. Түүнчлэн эрүүл мэндийн …
-
26 December
Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой
Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна. Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Indexэнэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг …
-
26 December
Ж.Эрдэнэбат: Шинэ оны эхний өдрөөс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр товч мэдээлэл хийлээ. Тэрээр, -Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил …
-
26 December
Өнөөдөр болох үйл явдал
Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР 11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. ЗАСГИЙН ГАЗРЫН 4 ДҮГЭЭР БАЙР 11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн …
-
23 December
ТНБД Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын …
-
23 December
“Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлгийг ЭМЯ дээр зохион байгуулж, тус яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлөөс тодорхой шийдлүүдийг тавин холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Үндэсний хэмжээний түргэн тусламжийн тогтолцоог боловсронгүй болгох үүднээс бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргах асуудлууд тулгараад байна. Яаралтай …
-
23 December
Кремтэй болон бялуун төрлийн бүтээгдэхүүн худалдан авах, хэрэглэхдээ анхаарах зүйлс
Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн крем, жимсний чанамал, шоколодан чимэглэлтэй бол 48 цагаас илүүгүй хадгалах хугацаатай байна./; Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд: 1. Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоодын хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах; 2. Бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Засгийн газрын 2011 оны …
-
23 December
Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн эргэлт үзлэгээ сайжруулах даалгавар авлаа
Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа. НЭМГ-аас 533 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцаж буй сувилагч болон АШУҮИС-ийн VI дамжааны оюутнуудыг ӨЭМТ-дэд хуваарилсан юм. Тэгвэл өнөөдөр НЭМГ-ын удирдлагууд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, амьсгалын замын цочмог …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл