Tag Archives: нийгэм

August, 2016

  • 30 August

    Энэ долоо хоногт цас орно

    2016 оны наймдугаар сарын 31-нээс ирэх сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн …

  • 30 August

    Ой, хээрийн түймэр унтраах шинэ автомашинуудтай боллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас *Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл* боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан. Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум  төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын …

  • 30 August

    Орон даяар нэгдсэн шалгалт үргэлжилж байна

    Булган аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/377 тоот захирамжийн дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод, Сайхан сумдын нутгаар хууль бусаар ан амьтан агнах, мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хамтарсан шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчлийг хууль, тогтоомжид заасны …

  • 30 August

    “Намрын ургац-2016” уулзалт зөвлөгөөн боллоо

    ХХААХҮ-ийн яам ,Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын тариаланчдын холбоо хамтарсан “Намрын ургац-2016” уулзалт зөвлөгөөн 2016 оны 8-р сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалт зөвлөгөөнд зохион байгуулагчдаас гадна Сэлэнгэ аймгийн удирдлага, гурил үйлдвэрлэгчид, техник тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллага аж ахуй нэгж нийт 400 гаруй төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцлоо. Оролцогчдоос арга хэмжээний үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт …

  • 30 August

    Хамтын ажиллагааны хэлэлцээр, хорио цээрийн протоколуудад гарын үсэг зурав

    МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй  уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын  талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд МХЕГ-ын даргын …

  • 30 August

    Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

    “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг эхлүүлэхээр төслийн бүрэлдэхүүн танилцуулах хурал хийлээ. Хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн болон төслийн нэгжийн бүрэлдэхүүн, төслийн зөвлөх багийнхан оролцож хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай …

  • 30 August

    Зургаан настангуудад хичээлийн хэрэгсэл бэлэглэв

    Энэ сарын 27-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч,  Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, “Их-Энэрэл” ТББ-тай хамтран Дарь эхийн 2,21,27 хорооны зургаан настай 56 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгслийг гардуулж өглөө. Тус арга хэмжээний үеэр “Universe Best Song” уралдааны шилдэг оролцогч дуучин Э.Мишээл бяцхан дүү нартаа зориулж ая дуугаа өргөн барьсан юм. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүүхэд бүр …

  • 30 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 27-р хороо Дунд Дарь эхийн 4, 5, 7-9, 24, 25, 28, 29, 32-34-р гудамж, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр …

  • 29 August

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ватикан Улсаас Монгол Улсыг хариуцсан Элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнөөдөр  Ватикан Улсаас Монгол Улсыг хариуцсан  Элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа. Ноён Освальдо Падилла Засаг даргад цаг гарган уулзаж байгаад талархаад, нийслэлийн Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрээр “Танд гэгээн ширээт пап ламын мэндчилгээг  дамжуулах үүрэгтэй ирсэн. Монгол Ватизан улсууд эртний түүхэн харилцаатай. Монголын хаадтай харилцаж байсан түүхэн …

  • 29 August

    Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцлаа

    Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү Дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй хүүхдийн тоглоомын талбай болон 137 дугаар бага сургуулийн хичээлийн бэлтгэлтэй танилцлаа. Нийслэлийн хэмжээнд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно. Үүний нэг …

  • 29 August

    2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлов

    Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн гаргадаг. Монгол орны зуншлагын төлөв байдлыг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь …

  • 29 August

    ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга ирэх 10 сард ашиглалтад орно

    Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ,  мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх  эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа , төсгөлтийн дараах сургалтыг  зохион байгуулсаар ирсэн.  Өнөөдрийн байдлаар тус төв  нь  13 тасаг, 11 алба,  400 гаруй албан хаагчтайгаа  нийт  215 ортой үүнээс  хэвтүүлэн …

  • 29 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 76.4 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр  болж, зөвлөгөөнөөр 8 дугаар сарын 15-наас 29-ний өдрийг хүртлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд  мэдээлэл хийлээ.  Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 52  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн” гэж мэдээллээ. Энэ …