Tag Archives: нийгэм

April, 2016

  • 13 April

    Авилгачийг Хятадууд шиг “Цаазалдаг” байя

    Авилга авсан нь өгсөнтэйгээ бурууддаг тогтолцоог бид хуульчлаад ч дийлэхгүй нь. Учир нь авилгагүй бол ямар ч ажил урагшлахгүй болж. Зарим нь бүр авсан өгснөө олон нийтэд зарлан тунхаглаж байх юм. Мэдээж энэ буруу. Аалзны тор мэт бах бөх болтлоо татагдсан энэ том сүлжээгээр ороогүй, гараагүй, дайраагүй, хүрээгүй улс төрч гэж үгүй. Бид өөрсдөө их хүлцэнгүй хүмүүс юм. Авсан гэнэлээ, …

  • 13 April

    Иргэдийг ядуу болгож сонгуулийн саналыг худалдан авах гэсэн ядмагхан оролдлого

    “Эдийн засаг элгээрээ хэвтсэн” гээд л ярьж хэлж хаа хаанаа хэцүү байна.  Төр ч хэцүү байна өр ихтэй, талцал ихтэй, улс төрчдийн бужигнаан ихтэй,  бие биенээ “намнан” суух улс төрчид. Иргэд нь нийгмийн бүхий л “үйлнээ” бухимдаж, өрнөөс өрний хооронд, өвчин зовлонтойгоор өдөр хоногийг л өнгөрүүлж байна. “Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй” гэдэг үг эсэргээрэй болж. Зовлонтой …

  • 13 April

    Цалингийн доод хэмжээг шинэчлэхийг шаардав

    МҮЭХ-ноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг Ерөнхий сайдаас шаардав. Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт …

  • 13 April

    Сайн дурын ажилд 1100 гаруй оюутан бүртгүүлжээ

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их дээд, сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна. Эдгээр сайн дурын ажилтнуудыг 24 багт хувааж, ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх зорилгоор эхний 2 багийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны үйл ажиллагаатай танилцуулжээ. Дараагийн багуудыг анхан шатны болон холбогдох мэдээллээр хангах ажлыг …

  • 13 April

    Түлшний үнэ буурч эхэллээ

    Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хийсэн хэвлэлийн хурлаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр тус тус буурах боломжтойг мэдээлсэн. Мэдээлэл хийсний дараа Газрын тосны газраас бидний мэдээллийг үгүйсгэсэн сөрөг мэдээлэл хийсэн. Иймд ГТГ-т яагаад сөрөг мэдээлэл хийсэн талаар тайлбар авахаар албан бичиг илгээсэн. Энэхүү үнэ бууруулах ажлыг иргэд, олон нийтийн байгууллагууд дэмжиж байгаа. Тухайлбал: Монголын …

  • 13 April

    Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

    Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны төлбөр хураах ажлыг 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар  сарыг дуустал нийслэлийн Засаг даргын 2016 оны А/33 дугаар захирамжийн дагуу  зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх журамтай бөгөөд 1,2,3 дугаар саруудад татвар, төлбөрт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг …

  • 13 April

    Сүх, заазуураар айлгадаг цагаач хятадыг баривчилжээ

    “UB TREED” хэмээх цагаач хятад иргэний компанийн талаар сошиал ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тус компанид ажиллаж буй монгол ажилчид дөрвөн сарынхаа цалинг аваагүй ба цагаач эзэн нь байнга дарамталдаг байсан байна. Цалин мөнгөө авч чадаагүй ажилчид “Босоо хөх монгол” ТББ-д хандаж, тусламж гуйсан бөгөөд тэд “UB TREED” гэх барилгын компанийг үүсгэн байгуулагсан цагаач хятадуудыг цагдаагийн байгуууллагад баривчлуулсан байна. Энэ …

  • 13 April

    Иргэд хэмжилтийн компанид мөнгө төлж хохирсоор байх уу

       Өнөөгийн нийгэмд амьдарч буй залуучуудын чухал мөрөөдөл нь байранд орох гэхэд бараг л хилсдэхгүй. Өөрт байсан хөрөнгөө зарж урьдчилгаагаа төлж байранд орох эсвэл насан өндөр болтлоо төлж дуусахгүй урт хугацааны зээлд хамрагдах. Ер нь манай оронд орон сууцтай болно гэдэг хамгийн том асуудал. Гэтэл өдөр шөнөгүй ажиллаж байж олсон хэдэн төгрөгөө  байрны урьдчилгаанд өгч  байж орсон 20 м2 байрнаас нь …

  • 12 April

    Малчдад хүмүүнлэгийн тусламж илгээлээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас, Монгол Улсын Засгийн газарт өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн, малчин өрхийг хэрэгцээтэй зүйлээр хангаж, тусламж үзүүлэн ажиллаж  байна. Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн  2.4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг …

  • 12 April

    48.8 мянган хүн ажил идэвхтэй хайж байна

    Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн  ажил идэвхтэй хайж байгаа 48.8 мянган хүн байгаагийн  25.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний судалгааны 2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй хүн  96.5 мянга байсан юм. Ажил идэвхтэй хайгчдын  35.4 мянга нь эрхэлсэн ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мян.хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу …

  • 12 April

    Шатахууны үнийг 100 төгрөгөөр буурууллаа

    Монгол улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Өнгөрөгч 2013 оны 5-р сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байгаа. Тиймээс газрын тосны үнийн бууралттай уялдан импортлогдсон шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Тэгвэл иргэдийн хүлээлт биелэлээ олж, “Мон Суль”, “Петрожамп”, “ТЭс петролиум” компаниуд нефть бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр бууруулжээ.

  • 12 April

    Орон сууцны үнэ буурчээ

    Гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаа гарчээ. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 4.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас …

  • 12 April

    Нөгөө хүндэт АСЕМ-ыг “хүндрүүлчих” вийдээ… Иргэдийн бухимдал

     Энэ оны эхнээс л АСЕМ гэж хаа сайгүй бичиж хэлж хөрөнгө мөнгөн дээрээ маргалдаж байгаа. Асем гэдэг хүү нь хэзээ ирэх юм бол гэсэн Өвгөний тухай шог яриа ч гарсан. Монгол хүний амны бэлгээр гэдэг муу зүйлийг таамаглаж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ ярихгүй бичихгүй байж чадахгүй нь. Сонгуулийн жил АСЕМ таардаг нь тун тоогүй. Бусад жилүүдэд таарсан бол налгар сайхан …

  • 12 April

    “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгууллаа

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ. “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх …

  • 12 April

    Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

    Монгол Улсын Засгийн газар болон Европын холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Нийт 4.15 сая евро буюу 9.48 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү төслийн гол хамтрагч нь ХХААЯ бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох …