Tag Archives: нийгэм

August, 2016

  • 30 August

    Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтанд оролцов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтанд уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтанд оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад …

  • 30 August

    Шуурхай мэдээ: ОБЕГ-аас анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орох тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газар

  • 30 August

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтсан ажлууд хийгдэнэ

    Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Нийслэл дүүргийн салбар комиссоос тусгай төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж есдүгээр сарын 10-ны өдрийг угтан хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан …

  • 30 August

    ЕБС-иуд 9 дүгээр сарын 2-ноос ердийн хуваарийн дагуу хичээллэнэ

    Ирэх пүрэв гараг буюу есдүгээр сарын нэгний өдөр төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудад хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах чиглэл гарчээ. Улсын хэмжээнд ЕБС-иуд есдүгээр сарын нэгний өглөө 08:00- 08:40 цагийн хооронд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үргэлжлүүлэн 09:00-09:40 цагийн хооронд 1-12 дугаар ангийн бүх бүлгийн сурагчдад “Монголын нууц товчоо” сэдвээр хичээл заах ажээ. БСШУЯ

  • 30 August

    Ухаалаг цагдаа төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд НИТХ-ын дарга,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй 2016 онд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгийг өөр ажилд зарцуулж, үргүй зардал гаргаж байгааг зогсоож, цаашид зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэлээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн …

  • 30 August

    Нийслэлийн 1 сая 953,6 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгалаа

    Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 3 үе шаттайгаар 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ны хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70.0 мян.м2 газар, гэр болон орон сууцны хороолол доторх 140,0 мян м2 талбайн зэрлэг …

  • 30 August

    Д.Ганбат:Зам тээврийн салбар бол улс орны эдийн засгийн өнхрөх дугуй нь

        Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай ярилцлаа. –Та зам тээврийн салбарт шинэ хүн биш. Салбарын гол компанийн нэгийг амжилттай удирдаж байсан танд Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өнөөдөр Зам, тээврийн салбарт тулгарч байгаа олон асуудал байгаа байх. Алс хэтийг харсан ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж та үзэж байна вэ? -Хот суурин, хүн амын алслагдмал болон далайд …

  • 30 August

    Гал түймрээс 279 хүний амийг аварчээ

    2016 оны эхний 8 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2625 удаа гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 23 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 97 толгой мал хорогдож, 1072 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 279 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод …

  • 30 August

    Есдүгээр сарын нэгнээс эхэлж жолооч таны анхаарах ёстой 24 дүрэм

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 1. Явган хүний гарц дээр зогсвол 19.200 төгрөгөөр торгоно. 2. Хурд хэтрүүлбэл 48.000 төгрөгөөр торгуулж, зургаан сараар эрх хасна. 3. Согтуугаар машин баривал 384.000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна. 4. Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна. 5. Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол 960.000 төгрөгөөр …

  • 30 August

    Нийслэл азийн сантай хамтран хотын ногоон хөгжлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелон Линдбергийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Монгол дахь Азийн сан нь Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ил тод хариуцлагатай, иргэдийн оролцоо бүхий засаглалыг дэмжин бэхжүүлэх, авилгыг бууруулах, таслан зогсоох, олон улсын …

  • 30 August

    Шөнийн цэнгээний газрууд 00.00 хүртэл ажиллана

    Хотын дарга асан Э.Бат-Үүл шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа эрхлэх цагийг 04:00 цаг хүртэл ажиллах захирамж гаргаж байсан. Тэгвэл Хотын шинэ захирагч С.Батболд шөнийн цэнгээний газруудын цагийг буцаагаад 00.00 цаг хүртэл болгох захирамж гаргах тухайгаа мэдэгдлээ. Энэ талаараа тэрээр “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шөнийн цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг захирамжийг хүчингүй болгох захирамж гаргана” хэмээжээ. zaluu.com

  • 30 August

    Хан-уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

    Хан-Уул дүүргийн  хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2016 оны 8-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  21 рейс буюу 30.6 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Тус дүүргийн хэмжээнд 215890 м2 талбайг хамруулан цэвэрлэн, нийт 964 ААНБ-с 7635 иргэн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллаж, 680м/урт замын хайс, …

  • 30 August

    Энэ долоо хоногт цас орно

    2016 оны наймдугаар сарын 31-нээс ирэх сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн …