Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заав. Хичээлийг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, “Монголын мэдээ” сувгаар болон олон нийтийн MNB.mn цахим хуудас онлайнаар шууд дамжууллаа. Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.
Tag Archives: нийгэм
September, 2016
-
1 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат долдугаар сургуулийн нээлтэнд оролцоно
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Тэрбээр Нисэх дэх нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 08.30 цагт оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.
August, 2016
-
31 August
Хуанг Ёнг Вэй: Хятадад ачаалал ихтэй мужид анхан шатны шүүгчид хамгийн өндөр цалинг авдаг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй тус коллежийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, дэд профессор Ванг Шиао Фанг, Шүүгчдийн коллежийн тамгын газрын дарга, дэд профессор Шү Жи Жүн, Ардын дээд шүүхийн улс төрийн газрын боловсрол, сургалтын хэлтсийн …
-
31 August
Зуслангийн байранд орж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүллээ
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид зуслангийн байранд орж хулгай хийдэг этгээдүүдийг баривчилж, хулгайн эд зүйлсийг хураан авсан байна. Иргэд та бүхэн зуслангийн байрнаасаа эд зүйлээ хулгайд алдсан бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандана уу. Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
-
31 August
Таван аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинтай боллоо
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 8-р сарын 31-ний өдөр ХХААХҮ-ийн Яамны гадаа талбайд боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөллүүд оролцов. Хөдөө аж …
-
31 August
Хотын Ерөнхий менежер ногоон байгууламжийн байгууллагуудтай уулзлаа
Хотын Ерөнхий менежер нийслэлийн ногоон байгууламжийг арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, хяналт тавьж буй төрийн бус байгууллагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн ногоон байгууламжийн стандартанд анхаарч, хувийн хэвшлийн байгууллагуудын хариуцаж буй гудамж, зам талбайн байршил хэмжээг хянан үзэж, давхцал үүссэн бол арилгана. Ногоон байгууламжийн байгууллагуудын мэргэшил, техник хэрэгсэл, ажлын үр дүнг харгалзан үздэг шалгуур …
-
31 August
“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь 10 албыг чиг үүрэг давхардсан учраас татан буулгахаар шийдвэр гаргав
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны оны 8 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон 2016 оны 9 …
-
31 August
Завьтай иргэд осолджээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага 2016.08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 дугаар багийн харьяат/, Н /26 …
-
31 August
“Аюулгүй өрх” зөвлөмж хэвлэгдлээ
Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас “Аюулгүй өрх” гарын авлагыг хамтран боловсруулж ард иргэдийн хүртээл болгоод байна. Иргэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг эзэмшсэнээр өөрийн эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангаснаар гэр бүл, бусдын амь насыг авран хамгаалж, аюулгүй амьдрах …
-
31 August
Таны зөрчлийн оноо дууссан юм биш биз
Та хамгийн сүүлд зөрчлийн оноогоо хэзээ шалгасан бэ? http://service.police.gov.mn/checkDriver энэ хаягаар орж зөрчлийн оноогоо шалгаарай. Өнөөдрийн байдлаар зөрчлийн оноо дуусаж эрх түтгэлзсэн 20 жолооч байна.
-
31 August
Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны даргыг цагдан хорьжээ
Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны дарга Г.Энхсайханыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Г.Энхсайхан нь Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны даргаар ажиллах хугацаандаа байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд өөрийн танил, хамаарал бүхий компаниудад илт давуу байдал бий болгож, гэрээ байгуулан, тэднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шалгаж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн …
-
31 August
Ц.Шаравжамц ажилчдаа хууль бусаар халжээ
Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарт хүргүүлэх шаардлага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравжамцын хууль бус шийдвэрээр төрийн албан хаагчдыг нэг дор ажлаас бөөнөөр нь 14 ажилтануудыг төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлж, эрх дураараа загнаж зарим ажилтаныг тушаал буулгах шийдвэрийг 2016 оны 8 дугаар сары 26-ны өдрийн …
-
31 August
Нохойт болон морьт эргүүлийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ
Оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас авто эргүүлийн 65, явган эргүүлийн 300, морьт эргүүлийн 2, нохойт эргүүлийн 4, завьтэргүүлийн 2 нийт 373 чиглэлд 600 гаруй алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. УХЦГ
-
31 August
Нийслэлд 1 их наяд 229,3, тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологджээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 31-нд болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагийнх бөгөөд нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой 733 байууллага хамрагджээ. Нийслэлийн Өмчийн …
-
31 August
Хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлж, хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн мэдээлснээр хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллаж эхэлнэ. Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл