Tag Archives: нийгэм

July, 2016

  • 25 July

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар эрчим хүчний ногоон шийдлүүд сэдвээр Улаанбаатарт чуулна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  2015 оны 9 …

  • 25 July

    Б.Бат-эрдэнэ сайд яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

    Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэгээ хүлээн авч, яамны танилцуулга сонсч, шийдвэрлэх асуудлын талаар ярилцсаны дараа яамны алба хаагчидтай уулзлаа. Яамны газар, хэлтсийн удирдлагууд алба хаагч бүрийнхээ ажлын онцлогын талаар салбарынхаа шинэ сайдад танилцуулсан юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ яамны бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн байдлаар уулзав. Уулзалтаар “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад дөрөв …

  • 25 July

    Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо

    -Монгол түмэн минь сайхан наадлаа- Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам, Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам, Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам, Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам аа… Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт Монголчууд маань оршин байгаа улс орондоо Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. …

  • 25 July

    ШӨХТГ-ын ажилчдын орон сууцны шав тавих ёслол болно

    “БУЯНТ УХАА” ЦОГЦОЛБОР 10.00 цагт: ШӨХТГ-ын ажилчдын орон сууцны шав тавих ёслол болно. Утас: 89190932 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ 11.00 цагт: “Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол Улсын шүүх хагас жилийн хугацаанд хичнээн хэрэг шийдвэрлэсэн, эрүү, иргэн, захиргаа тус бүрээр нарийвчилсан мэдээллийг авахаас гадна сонгуультай холбоотой хичнээн хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн …

  • 23 July

    Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар С.Пүрэвсамданг томиллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07дугаар сарын 19-ны Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаярыг томиллоо. Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрийн барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр. Зэвсэгт …

  • 23 July

    Дадлагажигчаар ажиллах залууст зориулсан япон хэлний сургалт эхлэв

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах залуучуудын япон хэлний эхний ээлжийн сургалт өнөөдрөөс эхлэв. Энэхүү сургалтын талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал хэлэхдээ “Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй залуусыг япон хэлний сургалтад бүртгэсэн. 18-39 насны, их, дээд сургууль, политехник коллеж, МСҮТ төгссөн хүмүүсийг сургалтад хамруулж байгаа” …

  • 23 July

    Салбарын эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийж чадлаа

    Шийдлийн Засгийн газрын гишүүдийг чөлөөлөв. 2014-2016 онд Батлан хамгаалах сайдаар ажилласан Ц.Цолмон ажиллах хугацаандаа мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө салбарынхантайгаа хамтран хичээн ажиллажээ. Түүний удирдан ажилласан он жилүүдийн хамгийн том амжилт бол салбарын эрхзүйн шинэчлэл байлаа. 10 гаруй жилийн туршид хүлээлттэй байсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 2015 онд УИХ-аар Монгол Улсын …

  • 23 July

    Ерөнхийлөгч Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

    Өнө эртний түүхтэй Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын идрийн барилдлагатай хөхөгчин могой өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Түвдэндорж, Боловсрол, …

  • 23 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны долоодугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, …

  • 22 July

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:  “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр …

  • 22 July

    Насанд хүрээгүй хүн улсын хилээр нэвтрэх тухай

    Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна. Насанд хүрээгүй хүн: Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрхзүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, …

  • 22 July

    Сургууль, цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 22-28-ны хооронд болно

    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 22 July

    Төв аймгийн Баянчандмань дахь амьтаны хүрээлэн

    Монгол дахь цор ганц амьтны хүрээлэн Төв аймгийн баяндчандмань сумд байрлаж байна. Энэхүү амьтны хүрээлэн  2015 оны 7 сараас эхэлж Баянчандмань суманд үйл ажиллагаагаа эхэлж  хүүхэд багачуудын нүдийг баясгаж байгаа билээ. Дашримд хэлэхэд энэхүү амьтны хүрээлэн тогосыг хосоор нь тэжээдэг юм байналээ. Хачирхалтай нь эрэгтэй тогос нь эмэгтэй тогосынхоо анхаарлыг татахын тулд өд сэдээ дэлгэдэг юм байна. Тус амьтны хүрээлэн …

  • 22 July

    Монгол улс дугуйн спортын дэлхийн аваргатай боллоо

    Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Тэгшбаяр оролцож, илт даваа тэргүүлж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Доорх бичлэгээс та бүхэнд сүүлийн 7 тойрог буюу Б.Тэгшбаярын илт тасархай түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж байгааг үзэх боломжтой. Түүний энэхүү гайхалтай амжилтаар Монгол түмэн бахархаж байна. Б.Тэгшбаяртаа улам илүү их амжилтыг хүсэн ерөөе.  

  • 22 July

    Монголын мэдээллийг “МОНЦАМЭ” 44 оронд түгээж байна

    “Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал тус агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр /2016.07.22/ болж байна. Хурлын үеэр “МОНЦАМЭ” агентлагийн дарга А.Баатархуяг хэлэхдээ “Манай агентлаг мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, анхдагч эх сурвалжаас нь авахыг зорьж ажилладаг. Цаашдаа хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулах болно. Нэгдүгээрт мэдээллийн орчин үеийн технологийг хэрэглэж, олон улсын түвшинд өрсөлдөх, …