Tag Archives: нийгэм

November, 2023

  • 7 November

    УБТЗ:Үе шаттай техник шинэчлэл хийж, тээврийн хэмжээг нэмэгдүүлнэ

    УБТЗ “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын хоёр дахь өдрийн “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт төмөр замын салбарын хэлэлцүүлэгт оролцлоо. УБТЗ-ын хувьд Монгол Улсын тээврийн салбарт голлох байр суурьтай ажилладаг бөгөөд цаашид бүс нутаг, тив дамнасан худалдааг дэмжих, тэр дундаа транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. 2023 оны эхний арван сарын дараах байдлаар УБТЗ …

  • 7 November

    “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум амжилттай зохион байгуулагдлаа

    Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээ өнөөдөр /2023.11.07/-ны өдөр “RAILWAY MONGOLIA 2023” төмөр замын салбар хуралдаанаар үргэлжиллээ. Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Төрөөс төмөр замын тээврийн талаар …

  • 7 November

    Төрийн албан хаагч иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрх зөрчих тохиолдол цөөнгүй гарчээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх зөрчлийн хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлахад төрийн албан хаагч иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эрх зөрчих тохиолдол цөөнгүй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс тус прокурорын газар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрийн байгууллагуудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, эрх зүйн мэдлэг, мэдээлэл түгээх …

  • 7 November

    “УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээвэрлэлтээ нэмэгдүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” орон болох зорилт, “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд “УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээвэрлэлтийг эрчимтэй нэмэгдүүлж байна. Тус ажлын хүрээнд 2023 оны 11 сарын 05-ны байдлаар 2526 дамжин өнгөрөх буухиа чингэлгийн галт тэргээр 310938 TEU чингэлэг тээвэрлэж өнгөрсөн жилээс 609 чингэлгийн галт тэрэг илүү аялуулж, 131.7 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Энэ ажил нь …

  • 7 November

    Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн. ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 …

  • 7 November

    Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна

    Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал: 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Б” гэгч нь нэр бүхий 6 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, …

  • 7 November

    Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа. -Нийслэлийн даргаар очоод харахад ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу? -Нийслэлийн Засаг даргаар томилогдоод үндсэндээ 20 гаруй хоног болж байна. Ирээд бидний хийсэн ажил бол нэн яаралтай Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчинтой болъё гэж зорьсон. Их хот гэдэг төрөх эмнэлгээр үйлчилгээ үзүүлснээс авхуулаад нас …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, …

  • 6 November

    НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ

    “Эрдэнэт” үйлдвэр болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгагдаж улмаар АНУ гарсан Ч.Сайханбилэгийг авч ирэх талаар манай хууль хяналтынхан ажиллаж байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүн рүү санхүүжилт өгч байсан МАН-аас НИТХ-д төлөөлөгч Г.Төмөрбаатарыг АТГ-аас хойшлуулашгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай өчигдөр саатуулсан талаар мэдээллээ. Тодруулбал, Г.Төмөрбаатар нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн аравдугаар сард 2.8 сая ам.доллар буюу …

  • 6 November

    Улаанбаатар төмөр замын экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 39,4 хувиар нэмэгджээ

    2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үзүүлэлт эрс сайжирч, 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна. УБТЗ 2023 оны эхний 10 сарын байдлаар 26,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20,7 хувиар нэмэгджээ. Тодруулбал, экспортын 9,4 сая тонн, импортын 3,0 сая тонн, орон нутгийн 10,1 сая тонн, дамжин өнгөрөх …

  • 6 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК:Бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулсан

    Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авалт хийж байгаа тухай ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэнд залруулга мэдээлэл хүргэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй …

  • 6 November

    О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ

    Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. -Цас арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн бөгөөд 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр орсон. 4-нд төвийн аймгуудын нутаг болох Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутаг, …

  • 6 November

    Урт цагааны барилгын төлөвлөлтөд 2777 хүн санал өгснөөс 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжжээ

    Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2777 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч …

  • 6 November

    Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

     Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд оллоо. Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, …

  • 6 November

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.445, мөрдөн байцаалтын 3694 хэрэгт хяналт тавьж, нийт 219 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, …