Tag Archives: нийгэм

November, 2023

  • 2 November

    Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж …

  • 2 November

    Б.Бат-Эрдэнэ:”Петрочайна дачин тамсаг” ХХК-д улсын байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье

    БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв. Уулзалтад “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан, тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ …

  • 2 November

    Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн …

  • 2 November

    “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт 60 оюутан шалгарлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2023-2024 оны хичээлийн жилд  зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 60 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 оноос хойш …

  • 2 November

    Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Үүнд: Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст, Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Агаарын температур  өмнөх хоногуудаас  5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. Цас орж, цасан …

  • 2 November

    Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

    Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэл 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг үнэт цаасыг арилжаалж, ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлээд байсан. Улмаар Нийслэлийн ИТХ-аас холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 429.1 тэрбум төгрөгийн нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах …

  • 2 November

    “УБТЗ” ХНН: Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн аль ч цагт буцаах боломжтой

    Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо. Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Онлайнаар буцаалт хийхэд анхаарах зүйлс: 1. …

  • 2 November

    ЦЕГ: “Эмээлт” орчимд байрлах махны үйлдвэрт муудсан мах боловсруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

      Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ.  Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

    Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, …

  • 1 November

    Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбаар Д.Жавзандоржийг томиллоо

    МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01 /хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд; Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэв. …

  • 1 November

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу …

  • 1 November

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нисэх Цагаан хаалга цогцолбор хотхон”-ы захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уг хотхон нь 500 айлаас орон сууцны захиалга авч гэрээ хийсэн бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй. Захиалагчид орон сууцны үнийг гэрээний графикийн дагуу төлсөн ч, барилга 50-60 хувийн гүйцэтгэл дээрээ гацсан байдалтай 6 жил болсон байна.  Тиймээс иргэд нэгдэн, хохирлоо  …

  • 1 November

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвөөр нэгдсэн эмнэлэг барьж байна

    Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр хийж байгаа бүтээн байгуулалт бол Нэгдсэн эмнэлэг барилга юм.  Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх 2021 оны 8 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, ирэх оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 чиглэлээр  эрүүл мэндийн …

  • 1 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …

October, 2023

  • 31 October

    Хэнтий аймагт “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болно

    Сүүлийн үед аймаг болгон л хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулж байна. Тэгвэл энэ удаад Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганыг 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулганаар Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт …