Tag Archives: нийгэм

August, 2015

  • 13 August

    Бага оврын тракторыг хүүгүй зээлээр олгож байна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгох ажил үргэлжилж байна. Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм. Энэхүү бага оврын тракторын үнэ …

  • 13 August

    БНХАУ-д тэтгэлгээр суралцах залуус урилгаа гардаж авлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилгыг өнөөдөр гардуулж өглөө. Энэ хичээлийн жилд 20 оюутныг бакалаврт мэргэжлийн чиглэл харгалзахгүй, 96 магистр, 35 докторыг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, …

  • 13 August

    Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм эмийн бэлдмэлийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч …

  • 12 August

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэддээ хандсан зөвлөмж

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ. Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус …

  • 12 August

    Малчид, тариаланчидад мэргэжил арга зүйн сургалт явуулна

    Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …

  • 12 August

    Байгууллагын нэр төрд халдсандаа уучлал хүсэв

    “Ийгл” телевизийн “Иргэний мэдээ” сэдэвт нэвтрүүлгийн шууд утсаар иргэн О.Очирхуяг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдож Авлигатай тэмцэх газарт ажилд ороход 3 сая төгрөгийн ханштай байдаг талаар ярьжээ. Энэ иргэний хэлсэн үнэн эсэхийг тодруулж холбогдох арга хэмжээг авахаар байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хүрээнд иргэн О.Очирхуягтай уулзаж, болсон асуудлын талаар тодруулга авсан байна. Тэрээр “Тухайн үед би худлаа …

  • 11 August

    Д.Нандин-Эрдэнэ: “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд үйлдвэрлэлийн нарийн технологитой

    Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ үед хорвоод дөнгөж мэндэлж буй алаг үрсээ Үндэсний хэв шинжийн агуулгатай Монголд урлагдсан өлгийгөөр хулдан авах боломж  бидэнд ердөө нэг жилийн өмнөөс нээгджээ. Энэ боломжийг “Бумбын Улаан Хонгор” ХХК-ны  “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээрээ хэрэглэгч түмэндээ нээлттэй болгосон юм.Залуухан ээжийн туршлагаас  Үндэсний брэнд үүсгэх хүртлээ үүсгэл сэдэл нь хөгжиж, өдгөө нэг жилийн ойн дээрээ …

  • 11 August

    Иргэд тайван орчинд унтаж амрах эрхээ эдлэмээр байна Үүл даргаа

    Яг одоо шөнийн 03:30 цаг болж байна. Нээлттэй цонхны цаанаас караокены цангинасан хөгжим, түүнийг  даган дуулах халамцуу хүмүүсийн дуу гэхээсээ илүүтэй хашгирааныг зэргэлдээх байрны иргэн би даган дуулах хэмжээнд сонсож байна. Нийслэл хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 7-р сарын 9-ны өдөр А/609 тоот захирамжийг гаргасан. Тус шийдвэр ёсоор бол  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд шөнийн 04:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулахыг …

  • 10 August

    Энэ онд 44 автомат тоглоомын газрыг хаажээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт явууллаа. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 9 аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож 2 аж ахуйн нэгж  …

  • 10 August

    Хар зүрхний Хөх нуурт МАК-ын Нямтайшир 5 одтой зочид буудал, нисдэг тэргээр “тансаглаж” байна

    Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон.  Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, …

  • 6 August

    90 жилийн түүхтэй ахмадын “цэцэрлэгээр” зочилсон минь

    “Мичидийн зургаан гялаан”-аар төсөөлсөн асрамжийн газрыг зорилоо “Мичидийн зургаан гялаан” гэдэг нэртэй ахмадуудын асрамжийн газрын тухай өгүүлдэг Монголын уран сайхны кино бий. Энэ киногоор төсөөлж явдаг улсын гэх тодотголтой Асрамжийн газрыг сэтгүүлч миний бие зорьж сурвалжиллаа. Улаанбаатар хотоос 2 цаг гаруй, ихэнхдээ шороон замаар давхисаар Төв аймгийн Батсүмбэр сум Ахмадын асрамжийн газар ирэв. Сумын төвөөсөө бас хэдэн км-ын зайд байдаг …

  • 1 August

    БНСУ-д гэрээгээр ажиллахаар шалгалт өгсөн иргэд хариугаа ингэж харна

    Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ. Ингээд өнгөрсөн зургадугаар сард шалгалт өгсөн иргэдийн хариу тухайн сарын 23-ны өдөр зарлагдсан бөгөөд шалгалт өгсөн иргэд …

  • 1 August

    Хиймэл нууранд нэг хүн живж амь насаа алджээ

    Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, /сумаас баруун урагш      2-3 км-т/ хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И /30 орчим настай, эрэгтэй/ нь эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон тухай дуудлагыг 2015.07.31-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион …

  • 1 August

    Зарлан мэдээллийн дохиогоор сэрэмжлүүлэг хүргэлээ

    Онцгой байдлын Ерөнхий газраас Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 1-ны өдөр усархаг бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн …

  • 1 August

    БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлнэ

    БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл наймдугаар сарын 5-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эхэлж гурав хоног үргэлжилнэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой. Мөн БНСУ-аас албадан гараагүй буюу албадан гаргах …