Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 02 дугаар сарын 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл …
Tag Archives: нийгэм
February, 2015
-
12 February
Амралтын өдрүүдэд буухиа автобус иргэдэд үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр …
-
12 February
Сар шинийн өргөтгөсөн худалдаа ням гариг дуусна
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж Чингисийн талбайд “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан бөгөөд уг худалдаа 2 дугаар сарын 15 буюу ням гарагт …
-
12 February
“Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт, тайлан” сэдэвт хэлэлцүүлэгт амжилттай оролцжээ
Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймагт “Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт, тайлан” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба энэ үеэр аймгийн орлогч прокурор Х.Мөнхбаатар, хяналтын прокурор В.Төгсбаяр нар оролцож 2013, 2014 онуудад гарсан насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцож ажилласан байна. Энэхүү арга хэмжээнд Дундговь …
-
12 February
Говь-Алтай аймагт галзуу өвчин дахин гарчээ
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн “Улаан хонд” гэдэг газар өвөлжиж буй малчны тэмээ өвчилсөн тухай мэдээллийн дагуу энэ сарын 08-ний өдөр сумын малын эмч дуудлагаар очжээ. Тэмээг галзуу өвчний сэжигтэй гэж үзэн зориудаар устган, дээж авчшинжлүүлэхэд лабораторийн шинжилгээний хоёрдугаар сарын 10-ний өдрийн дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд Баян-Уул сумын Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 10-ний …
-
12 February
Нийслэлийн 2013 оны эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт Эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. ЭАБИ-ийн хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд, Улаанбаатар хотын 2013 оны ЭАБИ индексийн шалгуур үзүүлэлт болон матрицыг хэрхэн боловсруулсан, 2012 онтой харьцуулсан үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын …
-
11 February
Фэйсбүүкээрээ архи сурталчилсан иргэдийг 10 саяар торгоно
ШӨХТГ-аас мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулсан байна. Мөн олон нийтийн сүлжээгээр согтууруулах ундаа сурталчилсан иргэдэд арга хэмжээ авснаа мэдээлсэн …
-
11 February
“Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх …
-
11 February
БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлгийн морьдыг хүргүүлэв
Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм. Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар …
-
11 February
Монголд анх удаа ундны усны сав үйлдвэрлэв
Ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн 25 литрийн багтаамжтай хуванцар савыг ‘’ЭйСиЭф’’ Олон улсын байгууллагын дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК үйлдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр ‘’Монгол Ньюс’’ мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд ‘’ACF Mongolia’’ Ус хангамжийн менежер Н.Жавзансүрэн ‘’ACF Mongolia’’ Төслийн зохицуулагч Пьер Франческо Донати ’’Монвеком’’ ХХК ерөнхий захирал Ц.Мэндсайхан ШУТИС-ийн …
-
11 February
НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод ажиллалаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо. Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг …
-
11 February
Цагаан сарын бүх барааг зээлээр авах боломжтой боллоо
Тогтмол орлоготой хүн бүрт зориулсан “Тусгай данс” хөтөлбөрийн хүрээнд цагаан сарын бууз, хэвийн боов, бэлгийн бараа, гэр ахуйн бараануудыг зээлээр авах боломжтой болжээ. Бүр гайхмаар нь, та нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөхгүйгээр 100.000 – 1.000.000 төгрөг хүртэлх үнийн дүнд тохирох бараа, үйлчилгээг шууд авч болох юм байна. Түүгээр ч зогсохгүй, буцаан төлөхдөө нэг ч төгрөгийн нэмэлт хүү төлөхгүй. Та “Тусгай …
-
11 February
Сар шинийн баяр ойртож хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л
Монгол түмний баяр цагаан сар хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан айл өрх бүр сар шинийн бэлтгэлээ хийж байгаа байх. Тиймээс та бүхэнд зориулан зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг орууллаа. 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын …
-
11 February
Хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг устгав
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтанзохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” урьдчилан сэргийлэх сарын аяны үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, устгажээ. Хоол хүнснээс шалтгаалсан хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг аянаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйхүнсний худалдаа, үйлчилгээний газруудад …
-
11 February
МСЭ-ээс ETV телевизэд талархал илэрхийлэв
ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал тэргүүтэй уран бүтээлийн баг “Төөрөлдсөн тавилан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, хувь заяаны эргүүлэгт төөрөлдсөн эх үрс, ахан дүүсийг уулзуулж, монгол үзэгчдийг бие биенээ хайрлах хүнлэг сэтгэлийн дор нэгтгэж чадлаа. Нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэнд Монгол төрийн тэргүүн өршөөл үзүүлсэн нь нэвтрүүлгийн баг мэргэжлийн өндөр түвшинд ур чадвартай ажиллаж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд хүргэж чадсаны бодит нотолгоо юм. …