“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын тохиолдуулан батлан хамгаалах салбарынхан өнөөдөр 13.00 цагт Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Үүний дараа 14.00 цагт Соёлын төв өргөөнд батлан хамгаалах салбарынхны баярын хурал, концерт болох юм байна
Tag Archives: нийгэм
March, 2015
-
16 March
“Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” сэдэвт лекц болно
Монголд анх удаа мэргэжлийн сэтгэл судлаачдын нэгдсэн “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” сэдэвт лекц 2015 оны 3-дугаар сарын 21-нд 15 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдахаар боллоо. Манай улсын нийт хүн амын 75 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Иймээс залуу гэр бүлүүдэд энхрий үрсээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар мэдлэг олгох зорилготой энэхүү лекцийг зохиохоор болжээ. Лекцийг энгийн …
-
16 March
Монгол хүүхдийн хэлд орох хугацаа 4-6 сараар хойшлогдож байна
Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудал сэдвээр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр хүүхдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн бөгөөд үүнээс дурдвал: -Хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирох./Энэ нь томчуудын тоомжиргүй зангаас болж хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч, буруу үлгэр дуурайлал авдаг/ -Орой болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр таагүй мэдээлэл цацагдах – Өсвөр насны хүүхдүүд дунд …
-
15 March
Найрсаг үйлчилгээний сургалтууд явагдаж байна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйлчилгээний ажилтнуудын чадварыг сайжруулж, найрсаг харилцааг төлөвшүүлэх сургалтуудыг цувралаар явуулж байна. Гуравдугаар сард Монголын ресторан зоогийн газруудын холбоотой хамтран “Рестораны менежерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх” сургалт, Гайд сургалтын төвтэй хамтран “Аяллын хөтөч, менежерийн сургалт”-ыг зохион байгуулсан бол 4-р сард ресторан, зоогийн газруудын зөөгч нарын сургалт, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн сургалтыг явуулахаар бэлтгэж байна. …
-
15 March
ШӨХТГ-ын шинэ даргын гараа сайн байна
“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг үнэгүйдэж, БНХАУ-ын зах дээр зарагдах боллоо” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугисан. Энэ талаар “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд баримттай дэлгэсэн билээ. Тэд ““Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн “Соёлын …
-
15 March
Шадар сайд У.Хүрэлсүх Японы парламентын гишүүн Никай Тошихиротой уулзлаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улстай мэргэжилтэн харилцан солилцох, техник технологиос нь суралцах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ саналыг хүлээн авч, ажил хэргээ эхлүүлье хэмээн Японы парламентын гишүүн Никай Тошихиро Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа хэллээ. Техник технологи ч юм уу Монголд байдаггүй юм Японд бий. Үүнтэй адилаар Японд байхгүй зүйлс ч Монголд бий. Үүнийгээ харилцан …
-
15 March
Т.Санчир залуустай нээлттэй ярилцлаа
Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын хоёр дахь лекц боллоо. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл энэ удаад оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй …
-
15 March
“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдыг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байна
“Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Харин энэ үеэр үл ойлголцол “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ. Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн Мижиддоржийн Бямбадоржийг үзэл бодолоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал зодож танхайрсан …
-
15 March
Эвийн хэрэм” талцал хуваагдал, задралыг нэгтгэнэ
“Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “ЭВИЙН ИХ ЧУУЛГАН” өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Тус чуулганаар Монголын нэрт эрдэмтэн, докторууд “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Монгол ухааны утга учрыг хэлэлцэн тунгааж, ард түмэнтэйгээ санал бодлоо солилцлоо. “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Удвал Монголын нийгмийн бүх хүрээ, түвшинд үүсээд байгаа талцал хуваагдал, …
-
15 March
Хоккайдо мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг …
-
15 March
Монгол улс ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтрана
“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа. 1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар …
-
15 March
“Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байна
“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал 2015 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Япон улсын Сэндай хотноо болж байна. НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж байгаа энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож …
-
15 March
29 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/180 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд …
-
15 March
Албаараа гоёсон бүсгүй тодорлоо
ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 11-13 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Албааараа гоёсон бүсгүй” уралдаан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагчдыг алдаршуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол, гоо …
-
15 March
Дэд сайд Н.Оюундарь Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд үг хэлэв
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Дэд сайд Н.Оюундарь хэлсэн үгэндээ 1995 оны Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай Чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн 20 жилд жендэрийн эрх тэгш …