Онцгой байдлын албаны удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ 1мкв 985,000 төгрөг …
Tag Archives: нийгэм
September, 2015
-
16 September
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн тайланг танилцууллаа
Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк хамтран ” Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайланг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Уг тайлан нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, төсвийг тоймлон …
-
16 September
Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ
Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууцанд “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг оруулахаар болж байрны түлхүүрийг өгч байсан цаг саяхан. Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон, түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ. Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд энэ жилийн 08-р сард ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд Батлан хамгаалах салбарт сайн ажиллаж, амжилт …
-
16 September
Улсын ургацын комисс хуралдлаа
Ургац хураалтын ажлыг шуурхай удирдлагаар хангах, явцад гарах аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудын оролцоог сайжруулах үүднээс Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдааныг ХХААЯ-наас зохион байгууллаа. Хурлаар энэ оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Ц.Болорчулуун, гангийн байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн, ургац хураалтын технологийн зөвлөмжийн танилцуулгыг Ургамал газар …
-
16 September
17 тонн үр тариа хураагаад байна
Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн …
-
16 September
Өнөөдөр “Нарантуул” “Сандэй плаза” худалдааны төвүүд амарна
Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар болсон. “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын …
-
16 September
Орон нутгийн автомашин өдөрт гурван удаа зөрчил гаргажээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчлүүд бүртгэгдэж бид албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа билээ. 2015 оны 09/13-ны өдрийн зөрчлийн мэдээг харвал 1 өдөрт 3 удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 орх дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу 2 удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан 7 автомашин бүртгэгджээ. Үүнд: 1170 ОРХ- …
-
15 September
Ээлжит шуурхай хуралдаан болов
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит Шуурхай хуралдааныг Дэд дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 25 ба түүнээс дээш ажилтантай төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа эсэхэд шалгалт хийж, 343 зөрчил илрүүлэн 56 иргэнийг байнгын ажлын байраар хангуулжээ. Мөн “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий …
-
15 September
Хубилай сэцэн их хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний нээлт боллоо
Хубилай сэцэн хааны түмэн өлзий гийсний 800 жилийн арга хэмжээний нээлт өнөөдөр Чингисийн талбайд болж, монголчууд түүхэн их хаандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороон дарга С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон ШУА-ийн удирдлагууд, түүхч эрдэмтэд, ард иргэд оролцлоо. Засгийн газрын Хэрэг …
-
15 September
126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, …
-
15 September
Орон сууцны шинэ хороолол баригдана
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд …
-
15 September
Орон нутгийн автомашин өдөрт 3 удаа зөрчил гаргажээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зөрчил илрүүлэх камерт өдөр тутмын хурд, гэрэл дохионы зөрчилүүд бүртгэгдэж бид албан ёсны сайтаараа дамжуулан мэдээ хүргэж байгаа билээ. 2015 оны 09/13-ны өдрийн зөрчилийн мэдээг харвал 1 өдөрт 3 удаа хурд хэтрүүлж зөрчил гаргасан 1170 орх дугаартай орон нутгийн автомашин, мөн өдөрт давтан буюу 2 удаа хурд хэтрүүлэн зөрчил гаргасан 7 автомашин бүртгэгджээ. Үүнд: 1170 ОРХ- …
-
15 September
Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газар 2015 оны 9 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 9 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 6 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх …
-
15 September
Сайд, дарга нарыг шатахуун бага зарцуулдаг Приус машин унахыг уриаллаа
Хан-Уул дүүргийн “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гишүүд өнөөдөр сайд, дарга нарыг бүсээ чангалахыг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ. “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ “Ард түмэн бид бүсээ чангалсан. Тэгвэл сайд, дарга нар ч гэсэн бидэнтэй адил бүсээ чангалах ёстой. Тэд өнөөдөр Land cruiser, Sonata зэрэг 10-20 литр шатахуун хэрэглэдэг том том машин хөлөглөж байна. Энэ унаж байгаа том …
-
15 September
“Архи, тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор холбогдлыг таниулах, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Архи тамхигүй ирээдүй” 1 сарын аяныг эхлүүллээ. Аяны хугацаанд их, дээд сургууль коллежийн оюутан, сурагчдад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй-бидний оролцоо” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл