Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/151 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 …
Tag Archives: нийгэм
February, 2015
-
26 February
Д.Батмөнх: Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх 9.06 км замын ажил бүрэн хийгдэж дуусаагүй
Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км автозамын гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам гэхлэн иж бүрэн шинэчлэх ажлыг “DRJ” компани гүйцэтгэж байгаа. Тус компани өнгөрсөн 2014 оны тавдугаар сараас зам засварын ажлыг эхлүүлээд явж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Концессын гэрээний дагуу тус компани уг замын ажлыг хийгээд явж байна.Саяхан хэвлэл мэдээллээр тус компанийн барьж буй замыг …
-
26 February
Хүүхдийн тоглоомыг шатаажээ
Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар ард иргэдийн сэтгэл сэрдхийлгэм мэдээ дуулдаад удаагүй байна. Гэтэл өчигдөрхөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байр, “Зоос” банкны зүүн талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан хэрэг энэ сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарчээ. Галыг Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн …
-
26 February
“Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулах тухай А/133 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, зочид буудал, зоогийн газрын “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэнг 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг Аялал жуулчлалын газарт даалгалаа. Олон …
-
26 February
2 дугаар сарын 25-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 02-р сарын 25-ны өдөр 377 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 142 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 235 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
26 February
УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ордон”-той танилцлаа
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Японы Шинжлэх ухааны ордонд зочилж, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов. “Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч Dr.Мамору Мори /1992 он, 2000 онд сансарт нисч байсан/ УИХ-ын даргад танилцуулж тайлбарлав. 1995 оны 11 дүгээр сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн суурь хууль”, 1996 оны 6 дугаар сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн …
-
26 February
“Дипломтой” ажилгүйчүүд гэдэг нэр томъёог хална
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаад тус биржээс “Оюутны дадлага хийх сестимийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд эхэлжээ.Ажил олгогч байгууллагуудын хувьд мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг тавьдаг нь оюутнуудад ажилд ороход нь тушаа болоод байсан. Тэгвэл энэхүү …
-
25 February
Гуравдугаар сарын 2-ноос тэтгэврийн нэмэгдэл орж эхэлнэ
Тэтгэвэр энэ сараас эхлэн 20.000-22.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл уг нэмэгдлийг ирэх сарын 1-ээс эхлэн олгохоор болжээ. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргал ярихдаа “Иргэд ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр тэтгэврээ авахдаа хоёр сарын нэмэгдэлтэйгээ хамтад нь авна. Тэтгэвэр авч буй 345 мянган иргэдэд нийт 94.6 тэрбумын нэмэгдэл өгөхөөр тусгагдсан. 2015 онд шинээр нэмэгдсэн 20-22 …
-
25 February
Нийслэлээс “Оюутан цагдаа” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралд асуудлыг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхболд танилцуулав. Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин болон хүүхэд ихээр цугладаг үзвэр, үйлчилгээний газар, тоглоомын талбай …
-
25 February
Инженерийн хангамжийн байгууллагууд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага зохион байгуулалтын доор нийслэлийн иргэддээ эрүүл аюулгүй, тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг хамруулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Орон сууц …
-
25 February
Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал хийнэ
Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар, тамлуулж амиа алдсан бяцхан охины араас зул өргөж тайван жагсаал хийхээр болжээ. Үүнийг хүүхдийн төлөө зарим ТББ-ууд зохион байгуулах юм байна. Мөн монголын ард түмэн дуу нэгтэйгээр дэмжиж оролцох аж. Бага насны хүүхдүүд төрсөн эцэг эхнийнхээ гарт тамлуулж буй хэрэг сүүлийн үед удаа дараа гарч байгаа. Тиймээс энэ удаагийн тайван жагсаалаар гэр бүл, хүүхдийн …
-
25 February
Ерөнхийлөгчид нээлттэй захидалуудыг хүргэхээ мэдэгдлээ
Монголын байгаль орчны иргэний зөвлөл, гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн хил хязгааргүй гол мөрөн сүлжээ бусад төрийн бус байгууллагаас хамтарсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй захидалуудыг гардуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хурал хийлээ. 2015.2.18 нд Монголын хүн ард цагаан сарын баяраа тэмдэглэж байх зуур сөрөг хүчингүй УИХ чуулган цөөнхийн төлөөллийг зөвхөн дэмжиж байгаа бол үг хэлүүлэх, дэмжихгүй бол үг …
-
25 February
Ерөнхийлөгч гадаадын хэрэгтнүүдэд өршөөл үзүүллээ
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол …
-
25 February
“ITB BERLIN-2015” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ
Монгол Улс анх удаа гол Түнш орноор оролцох “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй үзэсгэлэнгийн зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОНХАЖЯ-ныАялалжуулчлалынбодлогозохицуулалтынгазрындарга Б.Маргад,БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д. Гантөмөр, ГХЯ-ныГадаадсурталчилгаа, мэдээллийнгазрынзахирал Х. Мандахцэцэг, Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-ын тэргүүн Х.Есөнмөнх …
-
25 February
БСШУ-ы сайд Л.Гантөмөр жүжигчин Р.Анхнямд талархал илэрхийллээ
Монголын жүжигчдээс анх удаа олон улсад хөл тавьсан жүжигчин болох Р.Анхнямд БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүллээ. Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Уг кино Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох юм. БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд …