Tag Archives: нийгэм

April, 2015

  • 22 April

    Монгол, Туркийн бизнес уулзалт боллоо

    Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус бизнес уулзалтыг Турк, Монголын Бизнесийн зөвлөлийн дарга К.Кололу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг нар нээж үг хэлэв. Дэлхийн Кадастрын …

  • 22 April

    Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

    Төрийн зарим үйлчилгээг хоёр жилийн өмнөөс ТҮЦ машинаас авдаг болсон бол өнөөдрөөс цахимаар авах боломжтой болж байна. МТШХХГ нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтээ өнөөдөр хийж, www.ezasag.mn сайт нээгдлээ. Тус газрын дарга Ц.Жадамбаа “Гар утас, суурин болон зөөврийн компьютер, тавлет зэрэг ухаалаг хэрэгсэл ашиглан интернэтэд холбогдсон газраас төрийн үйлчилгээг энэ сайтаас авч болно. Харин энэ үйлчилгээг авах эрх бүхий паспортоо …

  • 22 April

    НАМОХ-ны удирдлагууд орон нутагт ажиллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд НАМОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга, дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөө, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батдорж нар орон нутагт ажиллаа. “Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо”-оос Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэт хотуудад “Оюутны Тэмүүлэл” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулаад байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оюутнуудад гол тулгамддаг асуудал болох дотуур байр, суралцах орчин нөхцлийг чухлаар хөндсөн байна. Хөвсгөл аймгийн хувьд томоохон хотуудын дараа орох монголын хамгийн …

  • 22 April

    “ Хариуцлагатай Залуу” сургалт боллоо

    Монголын Залуучуудын Холбоо нь Залуучуудын Зөвлөлийн сарын хүрээнд Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээр залуучуудын зөвлөлүүдийг байгуулаад байгаа билээ. Тэгвэл  эдгээр Залуучуудын зөвлөлөө идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор “ Хариуцлагатай Залуу” сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Энэ удаад Монголын Залуучуудын Холбоо дөрөвдүгээр сарыг “Бүтээх  сар” болгон зарласантай холбогдуулан “Бүтээлч хандлага” гэсэн сэдвээр  сургалт зохион байгууллаа.  Уг лекц …

  • 22 April

    Улсын хилээс нэг км зайд түймэр ахин тулж ирлээ

    Хилийн хэсгээр гарч буй түймэр зарим хэсгээрээ намжсан байдалтай байгаа бол өнөөдөр өглөөний байдлаар /дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 09.00 цаг/ зарим хэсгээр түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийн Хар нуурын хилийн заставын хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас түймэр орж ирснийг хилчид Онцгой байдлын алба хаагчидтай хамтран унтраасан боловч 21-ний оройн 20.50 цагт ахин түймэр орж ирсэн байна. …

  • 22 April

    Эрчим хүчний яамныхан нэг өдрийн цалингаа хандивлахаар боллоо

    Зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр 10 сумыг хамарч урьдчилсан мэдээллээр 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 гаруй мал хорогдоод байна. Түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдлээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдлээ. Орон нутагт тохиолдож буй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст …

  • 22 April

    “Дархан АЗЗА” компанид албан шаардлага хүргүүлэв

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлтэд шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа. “Дархан АЗЗА” төрийн өмчит компани нь Зам, тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкнаас санхүүжилт авч ээлжит засварын ажил хийхээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд хоёр км …

  • 22 April

    Хууль зүйн байнгын хорооны гишүүд цагдан хорих 461-р ангийн ажилтай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар болон Хүний эрхийн үндэсний комиссын зарим гишүүд өнөөдөр /2015.04.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав. 461 дүгээр хорих ангид өнөөдрийн байдлаар 788 хүн хоригдож байна. Үүний 60 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа …

  • 22 April

    Инженер хангамжийн байгууллагууд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд  Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь  шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон …

  • 22 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08:50 цагт “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум “Корпорэйт” зочид буудлын “Конвеншин центр” /МҮХАҮТ-ын хажуугийн/-т болно. Утас: 99070054 09:00 цагт “Монголчуудын соёлын өв: гар бичмэл, архивийн баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гуравдугаар давхарын хурлын танхимд үргэлжилнэ. Утас: 11-455028, 458305 99881895 09:00 цагт “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-ҮЭ-ийн …

  • 21 April

    Манай энхийг сахиулагчид дүрвэгсдийн амь насыг аварчээ

    2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Өмнөд Суданы Ийда дах дүрвэгсдийн хуаранд гал гарч 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдлээ. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай 3мбр-ын 1мбс-ны бүрэлдэхүүн галын голомтод цаг алдалгүй очин аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр 2 бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран …

  • 21 April

    Түймэрт өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна

    Өнөөдөр МАХН-н дэргэдэх Ардчилал, Шудрага Ёс, Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос (АШЁМЭХ) түмэр гарсан зүүн гурван аймгийн иргэдэд зориулан тусламжийн гараа сунгаж байгаагаа мэдэгдлээ. Тус холбоодууд Өмнөд АФрикт үйлдвэхлэсэн эмнэлэгийн хэрэгсэл, тосон түрхлэг, цацлага, галаас аврах хөнжил, хучлага, наалт боолт зэрэг 99 төрлийн 10 гаруй сая төгрөгний үнэ бүхий түлэгдэлтийн анхан шатны тусламжийг хандивлаж байгаа юм байна. Эдгээр эмнэлэгийн хэрэгсэлүүд нь дайны …

  • 21 April

    Байгалийн гамшгийн эсрэг хилчид тэмцсээр байна

    Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар отрядын Авдархараат, Цагааннуур, Харнуур, Зоргоны заставуудаас дөрвөн автомашинтай 47 хүн түймэр унтраах арга хэмжээг авч ажиллаж байна. Түймрийн тархац хойд талаараа унтраагүй харин зарим дугаар тэмдгийн чиглэлээр гарсан түймрийг Хятадын тал унтраасан байдалтай байна. Харин Дорнод аймгийн Баян-Уулын Хилийн 0275 дугаар ангийн хэсгээр Ульханы заставын хэсгээр гарч буй түймрийг отрядоос гарсан бүлэг нэг автомашинтай …

  • 21 April

    Хил орчмын түймрийг унтраахаар бие бүрэлдэхүүн ажиллаж байна

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар зарим аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2 дугаар сарын 4-нд анхны ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар …

  • 21 April

    Сэтгэлзүйн бодит туслалцааг түймэрт өртсөн малчдад хүргэнэ

    Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн Зүүн аймгуудын малчдад туслахаар болсон байна.  Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болно. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Тиймээс ч сэтгэлийн гүн хямралаас үүдсэн гай зовлон, гамшиг осол нүүрлэсээр байдаг билээ. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголдоо анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” …