БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлохтой холбоотойгоор манай орны баруун бүс шүлхий өвчнөөр тайван статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-аас авахад хятадын талтай хамтран ажиллаж, Баян-Өлгий, Ховд аймагт дэгдсэн шүлхий өвчний үед авсан арга хэмжээ, хяналтын талаар мэдээлэл солилцож байна. Тус улсын мэргэжлийн баг шүлхий өвчин болон мах боловсруулах үйлдвэрт хянан магадалгаа хийхээр ирээд байгаа бөгөөдМХЕГ-ын дарга Ш.Раднаасэд хүлээн авч …
Tag Archives: нийгэм
September, 2015
-
23 September
“School police” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ
Сурагчдын аюулгүй байдлыг хангах “School police” хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Тэгвэл энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа аймгийн төвүүдэд энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар Монголын сурагчдын холбооноос мэдээллээ. Учир нь аймгийн төвийн сурагчид сургуулийнхаа орчимд мотоциклийн осолд өртөх, сургуулийн хашаанд иргэд архидан согтуурах асуудал багагүй гардаг байна. Тиймээс орон нутгийн сургуулиудаас хүсэлт ирүүлжээ. Эхний …
-
23 September
“Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурлыг нээв
Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан “Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онол-практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ: Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхэнд …
-
23 September
Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг, эхчүүд өөрсдөө даана
-Хүүхдүүдийн хоолны зардлыг эцэг эхчүүд өөрсдөө даана- Манай улсад сургууль, цэцэрлэгийн байрны хүрэлцээ муугаас болж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр жил бүрийн намарт цэцэрлэгийн гадаа хонодог жишиг тогтсон. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх хуулийг санаачилж, батлуулсан билээ. Хүүхэд харах үйлчилгээний төв нь хүүхдийн сурах орчинг бүрдүүлж, …
-
23 September
Дэлхийн хошой аварга, дэд хурандаа С.Батцэцэг: Ногоон мөрдөст ахан дүүсдээ баярлалаа гэж хэлье
Энэ жилийн насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Америкийн нэгдсэн улсын дэвжээн дээр хагас минутын хугацаанд монгол охин өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медалийн эзэн болсноор дэлхийн хошой аварга хэмээн өргөмжлүүлэх болж монгол цустай хүн бүхнийг сэтгэлийг огшоож нулимсыг нь мэлмэрүүлсэн юм. Тийм ээ, Соронзонболдын Батцэцэг хэмээх 25-хан настай энэ …
-
23 September
Шагналын хуртай хилчдийн баяр
Орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч, хөгжсөний 82 жил, хилчдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гарган ажиллаж буй алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа. ХХБ-ын “Онц хилчин” тэмдгээр Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэв, “Жуух бичиг”-ээр Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Л.Баянмөнх, Төв архивын мэргэжилтэн ахмад Х.Жаргалмаа нарын долоон хүнийг шагнасан бол Хил хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа А.Сүхбаяр, …
-
23 September
Ц.Оюунбаатар: Хөрөнгө зарахгүй хийх ажил бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх асуудал юм
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлаа ОБЕГ-аас өнөөдөр эхлэв. Монгол Улсын Шадар сайдыг ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. ОБЕГ-тай танилцах хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гамшиг судлалын хүрээлэнгийн ажил болон шинээр баригдаж буй гамшгийн үеийн удирдлагын барилгын …
-
22 September
Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа
Чансаагийн чансаатай ЧАНСАА СУГАЛАА-т худалдаа 3 дахь жилдээ зарлагдаж байна. Супер шагнал буюу Азтанд TOYOTA estima маркийн авто машины хонжвортой юм. Таны Чансаа дэлгүүрийн бүх салбараас худалдан авалт хийсэн 50.000 төгрөг тутамд 1 ширхэг сугалаа олгох бөгөөд 1 сугалаагаараа 5 удаагийн хонжворт оролцох боломжтой юм. Хонжворын талаарх мэдээллийг ТВ8 телевиз, www.chansaa.mn веб хуудас,www.fb.com/chansaabrand хуудаснуудаар тогтмол хүргэнэ. Сугалаат худалдаа 2015.08.29 – 2015.10.29 хооронд үргэлжлэх юм. Ингээд та бүхэн …
-
22 September
Төв Азийн бүсийн Түймрийн менежментийн нөөцийн төв нээгдлээ
Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв (ТАБТМНТ)-ийн нээлтэнд зориулсан сургалт өнөөдөр Монгол Японы соёлын төвд боллоо. Уг сургалтыг БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ: “Хил нэвтрэхдээ хэнээс ч асуудаггүй, ямар ч зөвшөөрөл хэрэггүй, гамшиг дагуулдаг зүйл бол түймэр. Тийм учраас бид хамтран ажиллаж, туршлага солилцож ажиллах нь хамгаас чухал юм. Ялангуяа хил залгаа оршдог орнуудад энэ нь хамгийн …
-
21 September
Орос жуулчны амийг аварчээ
Манай улсад жуулчлалаар явж байсан Орос улсын иргэнийг аварчээ. Ховд аймгийн Ховд сумын “Адаг ус” гэдэг газар Олон улсын аялал жуулчлалын шугамаар явж байсан ОХУ-ын иргэн С /Ховд аймгаас Баян-өлгий аймаг явах чиглэлийн замд, аймгийн төвөөс 15 км/ РУС125АР890 улсын дугаартай “MERCEDES BENZ” загварын автомашин нь эвдрэн, 10 цаг хээр зогсож байна гэсэн дуудлага онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын …
-
21 September
Аймгуудын бэлтгэх хадлан, тэжээлийн хэмжээг тогтоож өгчээ
Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталсан. Үүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээ багтаад байгаа юм. Нийт аймгийн хэмжээнд 29454 тонн өвс, 11115 тонн тэжээл бэлтгэхээр тогтоожээ. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага …
-
21 September
Хоёр шуудай эм хаясан байжээ
Голын эрэг дагуу их хэмжээний эм бэлдмэл хаясан байжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Ундраа” хүүхдийн зуслангийн зүүн талд голын эрэг дагуу хоёр шуудай орчим эм бэлдмэл хаясан гэх дуудлага энэ сарын 19-ний шөнө 00.30 цагийн үед ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус газрын Аврах тусгай ангийн долоон хүний бүрэлдэхүүнтэй химийн бүлэг ажиллаж үүрээр бэлдмэлүүдийг аюулгүй болгосон байна. Эх …
-
21 September
Өнөөдөр Зүүн Хойд Азийн хотууд ногоон хөгжлийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэнэ
Хаана: Гадаад Хэргийн Яам, «Зөвшилцөл» танхим 08:30 – 09:00 Бүртгэл НЭЭЛТ Хурлын дарга: Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Орлогч 09:00 – 09:25 Нээлтийн үг Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Н.Батцэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд 09:25 – 09:45 Үндсэн илтгэл Ноён Пак Вон Сүүн, Сөүл хотын Захирагч 09:45 – …
-
19 September
Гадны төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам болов
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өнөөдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших …
-
19 September
Хүмүүжигч нарт сургалт зохион байгууллаа
Монголын Залуучуудын Холбоо Төв аймгийн Баян сумын нутагт байрлах ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангийн албан хаагчид болон хүмүүжигч нарт ном бэлэглэх, амьдралын эерэг хандлагад уриалсан өдөрлөгийг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа. Хүмүүжигчдийг ял эдэлж байх хугацаанд нь нийгэмшүүлэх, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт 500 гаруй хүмүүжигч хамрагдсан юм. Өдөрлөгөөр Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц “Амьдрал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл