Tag Archives: нийгэм

October, 2015

  • 2 October

    Мал, амьтны эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Туулайн зүрх халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цус уух, адууны гуур хорхой, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг ойлголт  хүмүүсийн дунд ам дамжин яригддаг. Үүнийг орчин үеийн анагаах ухаан хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин ч таны эрүүл мэндийг хохироож, улмаар үхэлд хүргэх аюултайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн …

  • 2 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэнэ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хороо төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлын явц болон тулгарч буй асуудалтай танилцдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд Лхагва, Пүрэв гарагт нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, төслийн явцад тулгараад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг өглөө. Нийслэлийн ИТХ-аас …

  • 1 October

    АСЕМ-ын зочид буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн хуралдаан 9 дүгээр сарын 30-нд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй уг ажлын хэсгийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын өнгө төрх, үйлчилгээ, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарлах уралдааны удирдамж, шалгуур …

  • 1 October

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99050453 10:00 цагт: “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн” Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын …

September, 2015

  • 30 September

    Гурван жилд барилгын 164 осол гарчээ

    Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсан бөгөөд ихэнх нь хавар, намрын улиралд гарчээ. Мөн гадна агаарын температур тигээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны …

  • 30 September

    “Авто цогцолбор” руу нүүхгүйн төлөө худалдаачид нэгдэж байна

    Авто бизнес эрхлэгчдэд асуудал тулгараад байна. Нийслэлийн захиргаа, Мэргэжлийн Хяналтын Алба Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг 22-ын товчооны “Авто цогцолбор” хэмээх шинэ төв рүү нүүхийг шаардсан албан бичиг хүргүүлжээ. Гэвч ШӨХТГ захуудыг нүүлгэн шилжүүлэх үндэслэлгүй гэж үзээд байгаа юм. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд яригддаг энэ асуудлыг төрийн дарамт шахалт гэж худалдаачид үзэж байна. “Авто цогцолбор”-т техникийн …

  • 29 September

    Жолооч нарт 1-р эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулав

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. Он гарсаар  буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний байдлаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд 1-р эгнээнд зорчсон нийт 202308 зөрчил бүртгэгдэж торгуулийн хуудас илгээгдсэн байна. Зөвхөн нэг өдөрт буюу 2015 оны 09 сарын 24-ний өдөр …

  • 29 September

    Сүхбаатар, Дорнод аймгуудад хадлан бэлтгэлийн ажил ид өрнөж байна

    Сүхбаатар, Дорнодыг чиглээд замд гарахад боодолтой өвс тэвхийтэл ачсан хүнд даацийн авто машинууд өдөр, шөнөгүй зөрж байлаа. Энэ нь өнөө жил Сүхбаатар, Дорнодод зуншлага сайн байсантай холбоотой. Түүний дээр бичин жилийн зуд болох тухай ам дамжсан яриа ч өвсний эрэлтийг нэлээд нэмэгдүүлсэн бололтой. Улаанбаатар хотоос хөдлөөд Баянзүрхийн товчоогоор гарахад л хадлангийн өвс задгай нөөцөлсөн хашаанууд замын хажуугаар эгнэж байв. Энэ …

  • 29 September

    Хяналт шалгалтын компаничилсан хэлбэрээс татгалзаж байна

    МХЕГ-аас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтнүүдэд явуулж байна. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд сургалтыг нээж хэлсэн үгэндээ эрсдэлийн үнэлгээг сайн хийж, хүнд суртал, чирэгдэл, хууль бус хандлага, үйлдлээс хол байж шуурхай, мэдрэмжтэй ажиллахыг онцлоод “Ирэх онд бид урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах …

  • 28 September

    Цэргүүд ургац хураалтад оролцож байна

    Хүйтний эрч чангарахаас урьдан Зэвсэгт хүчний  1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа юм. Цэргүүд Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад …

  • 28 September

    Карт уншдаг төхөөрөмж эвдэрч эхэлжээ

    Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шинэчлэл хийж, ухаалаг карт болон угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Хэл амтай эхэлсэн эл шинэчлэл өнөөдрийг хүртэл жигдэрч чадахгүй явна. Угсраа автобус нь осол гаргасан, залгаасаараа салсан зэрэг асуудал гарч байсан бол өнөөдрөөс эхлэн цахим карт уншдаг төхөөрөмж нь ажиллахгүй эвдэрсэн байгаа талаар кондукторууд нь хэлж байна. Таван шараас Офицеруудын ордон хүртэл …

  • 28 September

    Оюутны картыг өдөрт 1000-аар цэнэглэнэ

    Оюутнууд МОХ-ны картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо. Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаар биш цахим картаар зорчихоор болсон. Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан …

  • 26 September

    Та цагийн тооллоо нэг цагаар хойшлуулсан уу?

    Засгийн газрын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулж зуны цагийн тоололд шилжсэн. Харин өнгөрсөн шөнө буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар хойшлуулж, өвлийн цагийн тоололд шилжлээ. Тиймээс хараахан өвлийн цаг тоололд шилжиж амжаагүй уншигчид байвал яг одоо цагаа нэг цагаар хойшлуулаарай. Г.Эрдэм

  • 24 September

    Ясны хорт хавдартай Ш.Оюундалай охины хандивын аян үргэлжилсээр байна

    Ясны хорт хавдартай Оюундалай охины талаар бид мэдээллэж байсан. 23хан настай бүсгүй өвчиндөө шаналан байгаа ч дөрөвхөн настай хүүгийнхээ төлөө тэвчиж тэсвэрлэж байгаа билээ. Түүний эмчилгээний зардалд нийт 90-100 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд Солонгосын цөмйн энергийн төвд хагалгаа хийлгэж эмчилгээ хийлгэх боломжтой юм. Сайхан сэтгэлт Монголчууд маань бусдынхаа зовлон жаргалыг хуваалцаж чаддаг болохоор аль хэдийн Оюундалайд маань тусламжын …

  • 24 September

    Нэр бүхий секс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Урт цагааны урд байрлах “Intimate”, ТБД андуудын урд байрлах “Dream” гэх насанд хүрэгчдийн дэлгүүрүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын …