Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд …
Tag Archives: нийгэм
October, 2015
-
6 October
Авто цогцолборын нээлтэнд худалдаачид ирсэнгүй, хөлсний машинууд зогсоолдоо байршуулжээ
22-ын товчооны “Авто цогцолбор” руу авто зах, автобизнес эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг нийслэл, мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хүргүүлж, бизнесменүүд эсэргүүцээд байгаа. “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний …
-
5 October
АМГ-ын тендерийн комиссыг хуулийнхан шалгаж эхэллээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газраас /АМГ/ зохион байгуулсан. Гэвч энэ сонгон шалгаруулалт зөрчилтэй, будилаантай болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлж байна. Сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүд 2015 оны 8 дугаар сарын 25-наас, 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл зөвшөөрөл хүссэн материалаа тендерийн комисст хүлээлгэн өгөх ёстой. Гэвч зарим аж …
-
5 October
Елена Глунова Монголд ирэхэд гурав хоног үлдлээ
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд эргэн Монголд зочлохоор болоод байгаа билээ. www.paparatsi.mn
-
5 October
УИХ-ын дарга З.Энхболд “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.04/ Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов. Улсын Их Хурлын дарга “Дөрвөн өлзий” ХХК-ийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, үйл ажиллагааных нь талаар тодруулж, ярилцсан юм. Тус компани 2014 онд Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих 1400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл …
-
5 October
Фэйсбүүкээр охидыг хуурч хүчирхийлжээ
Фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлэхийг завдсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Ч.Өнөртүвшин гэгчид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Chingis Unurtuyshin” гэх хаягаар охидыг мэхэлж байсан уг этгээдийн үйлдлийн улмаас 2-3 хүн хохирогчоор тогтоогдсон байна. 17 настай хүчирхийлүүлсэн охин “…Эхлээд хувцастай зураг авч байсан. Эцэст нь хувцсаа тайлахыг шаардаж, загнаад “Яаж чи модель болох юм бэ, хувцсаа …
-
3 October
Хилийн боомтууд хаалттай байна
Энэ өдрүүдэд Хятад улсын баярын өдөр тохиож байна. Тиймээс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ өдрүүдэд хоёр улсын хилийг хаагаад байгаа юм. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ …
-
3 October
Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоотой “Намрын ногоон өдрүүд”
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаа дахь өдрөө “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” …
-
2 October
“Авто худалдааны цогцолбор” ням гарагт нээлтээ хийнэ
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг …
-
2 October
Асбестийн сорьц цуглуулах, шинжилгээний аргын үндэсний стандарттай боллоо
Барилгын салбарт өргөн хэрэглэж байсан асбестийг Засгийн газрын 2010 оны 192 тоот тогтоолоор хэрэглэхийг хориглосон хорт бодисын жагсаалтад оруулсан. Гэхдээ зайлшгүй хэрэглээнээс шалтгаалан Засгийн газрын 2011 оны 176 тоот тогтоолоор хязгаарлагдмал байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн хийсэн судалгаагаар манай улсад асбестийг дулааны цахилгаан станц, төмөр зам, шинжилгээний лабораториуд дулаан тусгаарлагч, дулаалгын материалд өргөн хэрэглэж байна. …
-
2 October
Цахим картаа авахгүй бол автобусаар зорчуулахгүй
Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн ухаалаг картыг, угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэн шинэчлэл хийж эхэлсэн билээ. Харин энэ шинэчлэл хэр явагдаж байгаа талаар, мөн шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд зорчигчид хэр идэвхтэй хандаж байгаа талаар Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган …
-
2 October
Цусаа бэлэглэсэн иргэдэд “U money” карт үнэ төлбөргүй олгоно
Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь цусны донор, цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудал байдаг. Иймд цусны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Цус Сэлбэлт Судлалын үндэсний төв сар бүрийн 3-ныг цус бэлэглэх өдөр болгосон юм. Тэгвэл энэ өдрийг олон нийтэд сурталчилах зорилгоор “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврээр зорчих “U money” картын зургаар дамжуулан цус бэлэглэх өдрийг сурталчилахаар болжээ. Өөрөөр …
-
2 October
С.Зоригийн хэрэг 17 жил “дарагдлаа”
Өнөөдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны эл өдөр тэрээр бусдын гарт хорлогдож амиа алдсан хар өдөр юм. С.Зориг 1962 онд төрсөн. 1989 онд МУИС-ийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг …
-
2 October
Гансүхүүд
Ардчилсан намын лидерүүдийн хамгийн ойрын хүн нь заавал хэн нэгэн Гансүх байх учиртай ч юм шиг. Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ийм нэртнүүдтэй л даамай нөхөрлөдөг, бас хамтран ажилладаг нь хувь заяаны давхцал болж байна. Л.Гансүх Ерөнхий сайд асан, “Алтангадас” фракцын тэргүүн Н.Алтанхуягийн найз бол түүний амидаа А.Гансүх нь МоАХ-ны дарга Х.Баттулгын анд, УИХ-ын дарга, “Шонхор”-ын удирдагч З.Энхболдын зөвлөх юм. Л.Гансүх. …
-
2 October
Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон 24 иргэнд нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/774 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Хавсралтаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл