Tag Archives: нийгэм

October, 2015

  • 29 October

    АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн X хуралдаан боллоо

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн X хуралдаан боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын бэлтгэл ажлын санхүүжилт, БНСУ-ын EXIM банкны зээлээр авахаар төлөвлөж буй улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд зориулсан их багтаамжийн 300 автобусны асуудлыг хэлэлцлээ. 2015 оны эхний …

  • 29 October

    Махны үнэ тогтвортой байж хүнсний ногооны үнэ өсчээ

    Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, …

  • 28 October

    Халх гол чөлөөт бүсээр улс төрийн шоу хийж байна

    Сүүлийн үед Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа олны шүүмжлэлд өртөх нь ихэссэн. Учир нь Халх гол чөлөөт бүсийг хэрэгжүүлэх яамны сайд гэдэг утгаараа бүх асуудлын “бамбай” болж байна. Гэвч энэ асуудал ганцхан ХХАА-н сайд Р.Бурмаа бус Хууль зүйн сайд, Аж үйлдвэрийн сайдад ч хамаатай асуудал. Гэтэл чухам яагаад ганц хүнийг онцолж нийгэмд сөргөөр харагдуулахыг хичээгээд байна вэ гэдэг олон …

  • 28 October

    Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо

    Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажилласан. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож …

  • 28 October

    Хятад, Монголын анхны экспо бидэнд боломж байгааг мэдрүүллээ

    Энэ бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үг. Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн 65 жилийн хугацаанд хөрш зэргэлдээ оршиж байгаа хоёр улс олон салбарт хамтран ажиллаж, олон чухал арга хэмжээ, айлчлал зохион байгуулж байсан ч анх удаагаа л өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор дэлгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хоёр …

  • 28 October

    “Эх түүхээр аялахуй” аян МҮМ-д 3-н сарын турш үргэлжилнэ

     Аяны үргэлжлэх хугацаа: 2015.10.20-12.29 Монголын шинэ үеийн түүхэнд болсон онцгой чухал үйл явдлуудыг хүүхэд залууст  хүргэх, эх оронч үзэл төлөвшүүлэх   зорилготой “Эх түүхээр аялахуй” аян ньМонголын Үндэсний Музейд  2015.10.20-ны өдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд “БНМАУ-ын  тусгаар тогтнолын тухай бүх ард түмний  санал хураалт-70 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнд БНМАУ-ын Ерөнхий Сайд,  Маршал Х.Чойбалсангийн цүнх, тамхины мөнгөн хайрцаг, …

  • 27 October

    Монгол Улс дэлхийн хамгийн ядуу орнуудтай өрсөлдөх болжээ

    Монголчуудыг гадныхан “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг. Арга ч үгүй биз. Газар доорхи байгалийн баялаг ихтэй хэдий ч иргэд нь ядуу хоосон амьдарч байна. Ингэж хэлвэл уншигч та итгэхгүй байх. Гэвч ядуу амьдарч байгааг дээрх зураг гэрчилнэ. Энэ бол нийслэлийн захын хорооллын дэлгүүрийн лангуу дах хамгийн эрэлттэй, худалдан авалттай “бараа”. Саяхан дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтад Монгол Улс багтсан тухай мэдээллийг та …

  • 27 October

    Р.Бурмаа сайдын албаны машин осолдоогүй

    УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар …

  • 27 October

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байна

    Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, …

  • 26 October

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт боллоо

    БЗД-ийн 55 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэхүү тоглолтыг МУСТА дуучин С.Болор санаачилан, сургуулийн захиргаатай хамтран  зохион байгуулжээ. Тоглолтонд  АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Уранчимэг, СТА Г.Чинболор, П.Бямбахүү,  СТА  Хөөмийч Т.Лхамрагчаа, СТА дуучин Т.Амина, Б.Номин-Эрдэнэ, “Гурван бүдүүн”, “Увертюра” хамтлагууд, “Univers Best Songs” –н шилдгийн шилдэг оролцогч Г. Цэрэнсүрэн зэрэг  уран …

  • 26 October

    400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэнэ

    Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-д үхрийн махын бөөний үнэ 1 кг нь 8.5 доллар буюу 17000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилд тус улсад үхрийн махны үнэ 2 дахин өсчээ. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг  Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг  буюу 1.2 сая.тн мах дангаар нийлүүлж,  5.7 тэрбум ам.доллар-ыг улсынхаа …

  • 24 October

    Шатахуун түгээх станцуудыг түр хаажээ

    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Шунхлай …

  • 23 October

    Хүүхдүүд “Архи, тамхигүй ирээдүй”-г зургаар ийнхүү илэрхийлжээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 24-ны хооронд Нийслэл хотын хэмжээнд оюутан, сурагчдын дунд “Архи тамхигүй ирээдүй” 1 сарын аяныг зохион байгууллаа. Аяныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч, нийгмийн ажилтан , сэтгэлзүйч эмч нартай хамтран зохион байгуулж архи тамхины хор уршгийг сурталчилж, их дээд сургуулийн 5415 оюутан, …

  • 23 October

    Өвөрхангай аймгийн 200 гаруй албан тушаалтны мэдүүлгийг хянан үзэв

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан …

  • 23 October

    Япон улстай Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллана

    Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий …