Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ. Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ. Энэ бөмбөрцөг дээр амьдарч буй бүх л хүмүүний амьдралд “соронз” мэт нөлөөлдөг асар хүчтэй зүйл. Мөнгө мөрөөдлийнхөө оргилд хүрэхэд хөтөч, буянтан, аль эсвэл төсөөлөшгүй …
Tag Archives: нийгэм
October, 2015
-
13 October
Ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв
Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол, мэдээллийг хянан шалгав. Хяналт шалгалтад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх …
-
13 October
Уран зохицуулагч 2015 тэмцээний ялагчид тодорлоо
ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн газрын …
-
13 October
Франц улсын элчин сайдыг салбарын тэргүүнээр шагналаа
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа онцолсон юм. Мөн Элчин сайд Ив Дэлунэг бүрэн …
-
12 October
Алтай суманд шүлхий гарчээ
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багийн Тошин гэдэг газарт нутаглаж буй иргэн А, Ж нарын мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, дээрх айлуудын долоон мал өвчилж, улмаар энэ сарын 02-нд өвчилсөн малаас дээж авч аймгийн Мал эмнэлгийн тасгийн лабораторид шинжилгээ хийлгэхэд шүлхий өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул очсон Ажлын хэсэг сэжигтэй бүсийн малд үзлэг хийсэн байна. Гэтэл 175 толгой малаас …
-
12 October
Хиймэл нуурын усанд унаж амиа алджээ
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унажээ. Энэ тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Нийт 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг гаргаж …
-
12 October
ХБНГУ-ын холбооны ерөнхийлөгч И.Гаук Монгол улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. …
-
12 October
Сумын удирдлагууддаа зодуулсан бүсгүй гэдсээ тайруулах хагалгаанд оржээ
Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагууд төрийн албан хаагч бүсгүйг хүчирхийлж, зодсон хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан сумын Засаг даргын орлогч Х, Засаг даргын Тамгын газрын дарга А нарыг сэжигтнээр татаж, шалгаж байгаа. Хохирогч бүсгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч баасан гаригт Нэгдүгээр эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Хүнд гэмтлийн улмаас гэдсээ тайруулжээ. Зодуурын улмаас уушгинд нь …
-
12 October
“Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” Төрийн ордонд болно
Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 23-ны хооронд маркетеруудад чиглэсэн томоохон цуврал арга хэмжээнүүдийг МҮМХ-ноос зохион байгуулж байна. 10 сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их Хурал хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонгон, шинэ бүтцээ …
-
12 October
АНУ-ын засгийн газраас батлан хамгаалах салбарт 35 машин тусламжаар өглөө
АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар цэргийн зориулалттай 35 ширхэг “Wrangler” загварын автомашиныг гардуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний ангийн захирагч нар оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Монгол Улс, …
-
9 October
Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ. Өнгөрсөн хаврын мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 …
-
9 October
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо
Нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 432 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон …
-
9 October
Үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд хариуцлага тооцно
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа …
-
9 October
Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ
Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …
-
9 October
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үүрэг болголоо
Энэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл