Tag Archives: нийгэм

November, 2015

  • 13 November

    Оюутны 70 мянгыг ингэж олгоно

    Хэчнээн сайхан үйл бүтээлээ ч тэр нь байнгын бус хэсэг хугацааных бол тэгсхийгээд л мартагдана. Тиймдээ ч аливаа юм тууштай, тогтвортой байхаараа илүү нэр хүндтэй, үр өгөөжтэй байдаг болов уу. Үүний нэг жишээ нь, “оюутны 70 мянга” бөгөөд анхнаасаа тууштай олгож чадахгүй байсан юм бол санаачлах хэрэгггүй байсан юм гэж санаашрах оюутнууд Засгийн газраас 70 мянгаа нэхэж суулт хүртэл зарласан. …

  • 13 November

    Ерөнхий сайд “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагуудыг дуудав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасантай холбогдуулан тус компанийн удирдлагуудыг нэн даруй ирж уулзахыг үүрэгдсэн ч “байцаалт өгөхөөсөө өмнө уулзаж үгээ нийлүүлдэг хүнд гарууд” шиг “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагууд дотроо хуралдаж эхэлжээ. Тэд Ерөнхий сайдыг дуудсантай холбогдуулан ийнхүү хуралдаж, эхний ээлжинд асуудлаа дотроо ярилцах нь зүйтэй хэмээн үзжээ.  Түүнчлэн …

  • 13 November

    Дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлэх компаниуд гэрчилгээгээ авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал …

  • 13 November

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ·  “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай …

  • 13 November

    Монгол Улсад өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ

    Түвдүүдийн шатсан тухай мэдээллийг сонссоноос биш Монгол Улсад өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн тухай мэдээг сонсч байгаагүй манай нийгэмд олныг цочроосон ноцтой хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, дөнгөж саяхан “Зууны мэдээ” мэдээллийн төвд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, зулын гол боллоо. Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК ажилчдаа гаднын компанид ажиллуулах нэрийдлээр ажлаас …

  • 13 November

    Ихэр хүүхдүүдээ хөнөөхийг завдсан эхийг саатуулан шалгаж байна

    Энэ сарын 10-нд олныг цочроосон нэгэн хэрэг гарчээ. 27 настай А гэх эмэгтэй өөрийн төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ хөнөөхийг завдсан байна. Тэрээр Хүүхдийн төв сувиллын Дутуу төрсөн нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25-н долоо хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байжээ. Азаар энэ үеэр нь эмнэлгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон аж. Одоогоор нэг нярайн биеийн байдал …

  • 12 November

    Хөвсгөл, Хөвсгөл, Дорноговьд газар хөдөлжээ

    Хөвсгөл аймагт өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур сумын төвөөс баруун зүгт 76 км-ийн зайтай газар өнөө өглөөний 07.34 цагийн үед 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ. Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд газар хөдөлсөн байна. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-ын зайд өчигдөр …

  • 11 November

    Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нэгжүүдэд эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …

  • 11 November

    Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа амжилттай боллоо

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын …

  • 11 November

    Гаднах талбайгаа цэвэрлээгүйгээс иргэд хальтирч гэмтвэл тухайн байгууллага хариуцлага хүлээнэ

    -Гаднах орчноо цэвэрлэхгүй бол хариуцлага тооцно- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа. Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, …

  • 11 November

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Монгол Улс дэлхий дахинаа “Хоёрдугаар мянганы хүн” /1000 жилд ганц тохиох хүн/-ээр нэрлэгддэг Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн  бөгөөд түүний төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1 хэмээн тунхагласан. Тиймээс жил бүр Их эзэн Чингис хааны төрсөн өдөр өөр өөр өдөр тохиож байгаа ба энэ жилийн хувьд 11 сарын 12-ны өдөр буюу маргааш …

  • 11 November

    Иргэд смарт картаараа өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчих боломжтой

    Нийтийн тээврийн салбарт “ухаалаг” үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд смарт картаар зорчих болсон билээ. Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн давхцалыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн богино эргэлтээр үйлчлэх болсон. Ийнхүү нийтийн тээврийн “шинэчлэлийн ачаар” одоо хүртэл толгой эргэсээр л явна. Өглөө ажилдаа, орой харих гэж дор хаяж 3000 төгрөгийг зарцуулна. Ядахад гэр маань нийслэлийн захын …

  • 10 November

    Цагдаа, прокурорын сууж явсан машин осолджээ

    Энэ сарын 8-нд буюу өнгөрөгч ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт цагдаа, прокурорын сууж явсан автомашин осолдсон хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газарт үзлэг хийгээд буцаж байсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна. Харин цагдаагийн …