Tag Archives: нийгэм

February, 2015

  • 5 February

    Б.Бэлгүтэй: Монголд анх удаа гэгээн хайрын өдрөөр 1000 хос болзоно

    Монголын Залуучуудын Холбоо нь хоёрдугаар сарыг “Хайрын  сар” болгон  зарлаж олон  үйл  ажиллагааг  зохион байгуулахаар төлөвлөөд  байна. Тэр  дундаа гэгээн валентины өдрийг тохиолдуулан “1000 хосын болзоо” арга хэмжээг зохион байгуулах тухай мэдээлэл тарсан  нь  олон хүний  анхаарлыг  татаад  байгаа.  Харин чухам ямар онцлогтой арга хэмжээ болох гэж  буйг  “1000 хосын болзоо”-г зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Бэлгүтэйгээс  тодрууллаа. -Монголын  Залуучуудын  …

  • 5 February

    О.Банзрагч: 8 хувийн зээлийг зогсоох нь утааны өмнө гараа өргөсөнтэй адил

    Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай ярилцлаа. -Та бусад банкийг, Монголын банкны холбоог төлөөлж ярихгүй байх л даа. Гэхдээ банкны захирал учраас салбарын мэдээлэлтэй байгаа байх. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд банкууд зээл гаргалтаа багасгаж, зарим нь бүр зогсоолоо гэх юм. Үнэхээр тийм юм байна уу? -Банкууд зээлээ хязгаарлаж байгаа нь үнэн. Харин зогсоосон юм бол байхгүй.  Энэ хязгаарлалт нь …

  • 5 February

    “5 БУУЗ” Хүмүүнлэгийн аяныг Монгол улсын хэмжээнд өрнүүлэхээр боллоо

    Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын ХолбооныНалайх дүүрэг дэхь салбар  холбооноос “5 БУУЗ”хүмүүнлэгийн  аяныг өрнүүлэхээр болоод байна. Энэхүү  аяны хүрээнд  Налайх  дүүргийнхээ  амьжиргааны түвшин доогуур өрхийн  өндөр настан, ахмадуудад  цагаан сарын тавгийн идээ, бууз банш, түлээ, нүүрсийг бэлтгэж өгөх зорилготой ажээ. Налайх дүүргийн салбар холбооны энэхүү санаачлагыг үндэсний хэмжээнд ажиллаж буй салбархолбоододхэрэгжүүлэн ажиллах уриалгыгНийгмийн Ардчилал Монголын Залуучуудын …

  • 5 February

    Г.Буяндоржийг яагаад ялласан бэ

    Өнгөрөгч оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын иргэн Г.Буяндоржид 2,3 жилийн ял оноосон билээ. Энэ шүүх хуралдаанаар иргэн С.Билэгтийн нэр хүндийг сэргээж Г.Буяндорж түүнд зарсан “Ноёд констракшн” компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн, шүүхийн захирамж гаргуулсан, хэвлэл мэдээллээр гүтгэлэг тараасан гэдгийг л тогтоосон.Г.Буяндоржийн захиалгаар С.Билэгтийн талаар ор …

  • 4 February

    7409 Монгол иргэн Солонгост хууль бусаар амьдарч байна

      2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар Солонгос улсад хууль бусаар оршин сууж буй Монгол улсын 7409 иргэн тоологджээ.     Энэ нь Солонгос улс амьдарч байгаа  24 500 Монголчуудын 30.2% нь хууль бусаар оршин суугчид гэсэн  үг бөгөөд өөрөөр хэлбэл Солонгос улсад ирсэн 3 Монгол иргэн тутмын 1 нь хууль  бусаар амьдран суугч иргэн болдог гэсэн үг. Иргэд …

  • 4 February

    Өөрийгөө занданшуулсан лам “бүрмөсөн амьсгал хураагаагүй” гэв

    ЛОНДОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан  ламын шарил нь түүнийг олж илрүүлсэн хүмүүсийг гүн бодолд автуулан гайхшруулсаар байна. “Өөрийгөө занданшуулсан лам очир завилгаагаар суусан байдалтайгаар олдсон. Энэ лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа бөгөөд бүрмөсөн амьсгал хураагаагүй” гэж буддын шашны томоохон лам нар үзэж байна. Үхрийн ширэнд боосон энэ занданшуулсан шарилыг …

  • 4 February

    С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа

    Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулав. Тариаланчдын хөдөлмөр хог дээр хаягдлаа хэмээн тэд бухимдаж буй аж.  Энэ үеэр дуучин С.Жавхлантай  цөөн хором уулзаж ярилцлаа. -Та өнөөдөр ямар дуудлагаар Чингисийн талбайд ирэв? -Би гутаан доромжлогдож, хог шиг хаягдаж байгаа иргэдээ өмөөрч Монгол дээлээ өмсөөд тэмцэж яваа л залуу шүү дээ. Тиймээс  энд сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ. Эх …

  • 4 February

    Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас мөрдөнө

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө. …

  • 4 February

    Хорлоо эмээ байшингаа зарна гэнэ үү?

    Монголчууд бид тус багаддаггvй гэж ярьдаг. Тэр ч утгаараа сvvлийн vед цахим ертєнцєд орон гэргvй, оочих аягагvй, євчинд шаналсан, єтєлж, хєгширсєн гээд янз бvрийн насныханд туслахыг хvссэн уриалга байнга шахам харагдах болсон. Єрєвч сэтгэл нь амар байлгахгvй болохоор залуус нэгдэж, ТББ-ынхан хамтарч євдєж, шаналсан, єнчирч vлдсэн, орон гэргvй гэх зэрэг олон хvнд тусласан тухайгаа олон нийтэд мэдээлсээр байна. Гэвч бусдад …

  • 4 February

    Сар шинээр Аав ээжийгээ алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж

    Cар шинийн баярыг тохиолдуулан “Онлайн Медиа” ХХК,  “Цогц Харилцаа Төв” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 6 дахь жилдээ явуулж байна. -Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай …

  • 4 February

    Тариаланчид эсэргүүцлийн жагсаал хийлээ

    Өнөөдөр Чингисийн талбайд тариалан эрхлэгчдийн трактортой жагсаал боллоо. Улсын хэмжээнд борлуулагдаагүй 72 мянган тонн улаан буудай байгаа атал Оросын холбооны улсаас буудай импортлохыг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм. Жагсаалийн гол үндэс нь  ОХУ –аас 20 мянган тонн буудай Монголд оруулж ирэх болсонтой холбоотой юм. Одоогийн байдлаар Оросоос 22 вагон буудай орж ирсэн байна. Тариаланчид энэ байдлыг эсэргүүцэж талбай дээр 1 …

  • 3 February

    О.Нарантуяа: Ууц чанахад тусгай зөвшөөрөл авна гэсэн асуудал байхгүй

    Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд авто машиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн. Жилээс жилд Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр Нарантуул олон улсын худалдааны төв ачаалал ихтэй байдаг. Харин энэ ачааллыг бага ч гэсэн хөнгөлөх үүднээс хэдэн хэдэн өргөтгөсөн худалдааг зохион …

  • 3 February

    Ганбууш насанд хүрэгчдэд зориулсан реалити шоунд 20 залуугийн хамт оролцоно

    Амьралын эрээн бараантай бүхий л замыг даван гарч эцэст нь мөрөөдлөө биелүүлж чадсан хатагтай Н.Ган-Од 60 насыг хүрсэн ч одоо л түүний амьдралын аз жаргалт мөчүүд эхэлж буй бололтой. Энд тэндхийн шоу, ярилцлага, хүлээн авалт гээд бүхий л нөлөө бүхий газрууд тэмдэглэлт баяраараа түүнийг урьдаг болсон аж. Тэрбээр саяхнаас Бизнес телевизийн Кино албаны даргаар томилогдоод байгаа. Түүнд нэлээд олон телевизээс …

  • 3 February

    Санал асуулга өнөөдөр 22 цагт дуусна

    Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудлаар иргэд олон нийтээс авах санал асуулга өнөөдөр 22.00 цагт дуусна. Саналыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан 15151111 дугаарт авч байгаа юм. Иргэд 15151111 тусгай дугаараас ирсэн санал асуулгын мессежид “1” эсвэл “2’ гэсэн тоогоор хариу илгээн саналаа өгч байгаа тул өөр тэмдэгт илгээсэн тохиолдолд таны санал хүчингүйд тооцогдож байгаа …

  • 3 February

    Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

    Авлигатай тэмцэх газар нь 2015 оны 1 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 45 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд мөн сардаа 24 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн …