Засгийн газраас зарласан ‘Шүүр ажиллагаа’-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор ирүүлэх чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн байгууллагуудад албан бичгээр хандан хүргүүлсэн. …
Tag Archives: нийгэм
April, 2023
-
10 April
Он гарсаар найман аймгийн 17 суманд 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг найман аймгийн 17 суманд 23 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн …
-
10 April
Д.Алтанцэцэг: Дэлхийн том брэндүүд БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа. Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувийг …
-
10 April
Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булган, Төв болон Хэнтийн өмнөд, Өвөрхангай болон Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар …
-
7 April
Боловсролын зээлийн сангаас зээл авсан зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулна
Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн. Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцаж, санхүүжилтийн 75 хувийг авсан байна. Дотоодод суралцагчдад : Буцалтгүй тусламж, тэтгэлэг Хөнгөлөлттэй …
-
7 April
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав
Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдөр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзлаа. Зөвлөлөөс 2023 онд хүүхэд, залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан дээрх асуудлаар нийслэл, дүүргийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай уялдуулж ажиллахад шаардлагатай мэдээ мэдээллийг тус газраас авсан юм. Тухайлбал, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө …
-
7 April
Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ …
-
7 April
Бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14-нд хийнэ
Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа билээ. “Хотоо угаая” аяны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 315 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, эвдрэлтэй тоглоомд засвар үйлчилгээг хийжээ. Өнгөрсөн хугацаанд 925 автобусанд давхардсан тоогоор 5112 удаагийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийгээд байна. Мөн автобусны 242 буудалд хөөстэй угаалга, 425 мэдээллийн самбар, 9900 метр …
-
7 April
М.Баяраа:Чанарын шаардлага хангаагүй давсыг солиулсан
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгч байгаа билээ. Тэгвэл өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ чанарын шаардлага хангаагүй давсыг солиулсан гэж мэдэгдлээ. Дөрөвдүгээр сарын 1, 2-нд орсон цаснаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин техниктэй …
-
7 April
Хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулахад МҮЭХ-той хамтран ажиллана
Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хөдөлмөрийн нөхцөлийн сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засаг, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр НЗДТГ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-той хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлийн хүн амыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжил сурталчлах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг …
-
7 April
Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр …
-
7 April
“Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжлээ
Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ нийслэл болон орон нутагт амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хэрэгжилтийг дүгнэсэн өргөтгөсөн зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Өргөтгөсөн уулзалтад хөтөлбөрт оролцогч талуудын төлөөлөл болох хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн байгууллагууд буюу ОБЕГ, Улсын онцгой комисс, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, …
-
7 April
Прокурорын байгууллага 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.808, мөрдөн байцаалтын 3310 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Авлига, албан тушаалын эсрэг, …
-
7 April
Монголбанк энэ оны эхний 3 сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2023 оны 3 дугаар сард 1,018.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 …
-
7 April
Т.Бадамжунайг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргалаа
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирж, улмаар 48 цагийн хугацаатай хорих 461 дугаар ангид саатуулсан. Тэгвэл түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл