Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Business” платформын нээлт боллоо. Бизнест ээлтэй, цахим, нээлттэй орчин бүрдүүлэх, төрийн дарамтыг арилгах, бизнес эрхлэгчдэд тулгардаг аливаа бэрхшээл, хүнд суртлыг халах зорилготой энэхүү платформын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй зочид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бизнес эрхлэх таатай орчин” хэлэлцүүлэгт оролцож, нийслэлийн …
Tag Archives: нийгэм
April, 2023
-
7 April
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж буй. Нийслэлийн Засаг даргын …
-
7 April
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 …
-
6 April
“Хөдөлмөр” хотхон хүүгүй, урьдчилгаагүй, компанийн хувь лизингээр байртай болох боломжийг олгоно
Өнөөдөр барилга бүтээн байгуулалтын Сүмбэр цамхаг ХХК болон Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын хамтарсан “Хөдөлмөр” хотхоны шав тавих ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Сүмбэр цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмаа “Тухайн нутаг дэвсгэр Монгол Улсын анхны тоосгоны үйлдвэр байсан газар. Барилгачин бид нарын анхны хана босгох ажил тоосго. Тоосгоны үйлдвэрийн суурин дээр манай компанийн төсөл хэрэгжих болсонд баяртай байна. …
-
6 April
С.Бямбацогт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.06/ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, …
-
6 April
Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалингаа 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 онд байгуулсан “Хамтын хэлэлцээр”-ийн биелэлт хангалтгүй байгаа тул Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос жагсаал, цуглааныг өнөөдөр /2023.04.06/-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын багш, ажилтан оролцлоо. …
-
6 April
Д.Амарбаясгалан: Ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хөгжил, хамгааллын алба байгуулна
“Хүүхэд хөгжил, хамгаалал-Сургуулийн нийгмийн ажилтан” Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан оролцож байна. Сургуулийн орчин дахь хүүхэд хөгжил, хамгаалал болон нийгмийн ажилтны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдлийн талаар ярилцлаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, …
-
6 April
З.Дашдаваа: Т.Бадамжунайг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирлээ. АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдийн асуултад …
-
6 April
С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын салбар дахь төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангана
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. -Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ оны нэгдүгээр сарын 10-нд Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Тус хуулийг яагаад шинэчлэн батлах шаардлагатай болсон бэ? -Төмөр замын тээврийн тухай хууль анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын …
-
6 April
Г.Билгүүн: Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна
2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр …
-
6 April
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Хуулийн төсөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн …
-
5 April
Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчилна
“Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан авах Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэрийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Боомтын сэргэлтийн зургаан бодлогын дэд зорилтыг дэвшүүлж, …
-
5 April
Тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулав
Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа. Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн …
-
5 April
Б.Энхбаатар:Авто зам ашигласны хураамж Авто замын санд төвлөрдөг
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулаад байна. Төлбөр авах цэг цахим болсноор өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их буюу 2 сая тээврийн хэрэгсэл товчоодоор нэвтрээд байна. Гэвч өнөөдрийн байдлаар төлбөр төлөлт 7 хувьтай байна. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч та өр төлбөр үүсгэлгүй тухай бүрд нь төлбөрөө И-Монголиа, И-Баримт, www.roadpay.mn -ээр төлөхийг уриалж байна. Товчоодоор …
-
5 April
ГЕГ:Гаалийн хяналт шалгалтаар импортоор орж ирсэн 171,45 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон
Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА-1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгажээ. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл