Tag Archives: нийгэм

March, 2023

  • 28 March

    Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжихэд хууль эрх зүйн орчин нэн чухал

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2023.03.28/ зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Б.Бейсен, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж …

  • 28 March

    13-14-р зууны үед хамаарах язгууртан эмэгтэйн олдворыг сэргээн завсарлаж байна

    Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвд ажиллалаа. 2022 оны есдүгээр сард доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан МУИС-ийн Археологийн судалгааны төвийн археологичдын баг Сүхбаатар аймгийн нутагт 13-14-р зууны үед холбогдох язгууртан эмэгтэй бүхий дурсгалт газрыг илрүүлэн, малтан судалсан байдаг. Энэхүү оршуулгаас илэрсэн олдвор эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт …

  • 28 March

    Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ

    Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн …

  • 28 March

    Галд өртсөн уран зургуудыг сэргээн засварлаж байна

    Соёлын сайд Ч.Номин Уран зургийн галерейд ажиллаж, Монголын анхны олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхэлсэн. Уран зураг сэргээн засварлах лаборатори нь тухайн оныхоо …

  • 28 March

    Улаанбаатар хотод 11-13 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны гурвдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, …

  • 27 March

    “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын 32 ажлын байрны нөхцөлийг хүнд, хортойд тооцох саналтай байна

    Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлыг байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах юм. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн …

  • 27 March

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Энэ сарын 30-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хурал дахь Ажлын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар …

  • 27 March

    Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл энэ сарын 24-ний өдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид …

  • 27 March

    Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 22 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.971, мөрдөн байцаалтын 3017 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Авлига, албан тушаалын эсрэг …

  • 27 March

    Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

    Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа …

  • 27 March

    Д.Мөнх-Эрдэнэ:Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана

    Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. -Нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон, удаан хугацаагаар үлдээсэн машин хэр олон байна вэ? -Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын …

  • 27 March

    Фото:“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадам үргэлжилж байна

    Бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна. Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү …

  • 27 March

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 799 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …

  • 27 March

    М.Балдандорж:Үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээг эрчимжүүлнэ

    Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл жил бүр үүсдэг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Цаг агаар дулаарч халиа тошингийн нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэн ч УБЗАА, Геодези, усны барилга, байгууламжийн …

  • 27 March

    М.Баяраа: Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар нөөцийн махны борлуулалт, зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, гэр хорооллын гудамж, талбайн хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг шалган, халиа тошин үүссэн байршлуудад ажиллав. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий. НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг …