Tag Archives: нийгэм

March, 2023

  • 20 March

    Т.Баярсайхан:Хан-Уул дүүргийн 20–р хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцлоо. Тодруулбал, тэрбээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн …

  • 20 March

    Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгоно

    Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-ний өдөр гардууллаа. Монгол Улсын …

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

    2023 оны гуравдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …

  • 17 March

    Фото: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн

    Зураач М.Алтанхундагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн болох Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн  хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэнгээ  эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх хүслийн дор бүсгүйн заяанд төрсөн бүх эмэгтэйчүүдээ зориуллаа. Одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн …

  • 17 March

    Т.Мөнхсайхан: Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна

    Монгол Улсын хүн ам 1921 онд 649.9 мянга байсан бол эдүгээ 3.4 сая болж нэмэгдсэн билээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарч, 2003 оны “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн байна. Эрчүүдийн эрүүл мэндийн талаар Монгол цэргийн баярын үеэр хөндөн ярилцах нь чухал. Өнөөдрийн байдлаар 30-70 насны 10000 эрэгтэйд …

  • 17 March

    Г.Сайханбаяр: Бага бууны сумны үйлдвэр бэлэн болсон, ирэх намраас сумаа үйлдвэрлэнэ

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр цаг, зав гарган ярилцлага өгч буйд талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж, сониныхоо ярилцлагад урьсан явдалд баярласнаа илэрхийлье. Танай сонины хамт олонд ч бас баярлалаа гэж хэлье. Мөн танай сониноор дамжуулан …

  • 17 March

    “Шилдэг сонсогч” шагналыг С. Жавхлантөгс, Б. Азжаргал, Б. Довчинхорлоо, Т.Ариунтөгс нарт хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2023 оны шилдэг сонсогчид тодорлоо. “Шилдэг сонсогч” шагналыг: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Сүрэнхорлоогийн Жавхлантөгс,Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогч Батзоригийн Азжаргал,Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын 4 дүгээр ангийн сонсогч Баттулгын Довчинхорлоо,“Шилдэг сурагч” шагналыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” …

  • 17 March

    БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад төрийн медаль гардуулав

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд төрийн медаль гардуулав. Төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагналаа. Цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон …

  • 17 March

    Н.Батдарь: Зорчигчид тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой

    МИАТ ТӨХК-ийн Бизнес, удирдлагын газрын захирал Н.Батдарьтай нислэгийн чиглэл, тийзний үнийн талаар ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК аль аль чиглэлд нислэг үйлдэж байна? -МИАТ ТӨХК Сөүл, Токио, Бээжин, Истанбул, Франкфурт чиглэлд нислэг үйлдэж байгаа. Бангкок, Пукет чиглэлд улирлын чанартай нислэг үйлддэг. 2023 оны зуны улиралд Осака, Гуанчжоу чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөсөн. -Нислэгийн тийзний дундаж үнийн тухайд? -Чиглэл бүр өөр. …

  • 17 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны гуравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр 5-10 …

  • 16 March

    Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсүүдийг мөн танилцуулав. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд судалгааг авч, нэгтгэсэн байна. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршлын 168.5 га талбай байгааг тогтоожээ. Үүнээс зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 нэгж талбар байна. Улаанбаатар хот нь Туул гол болон түүний цутгал голуудын татамд оршдог учраас хотын нутаг …

  • 16 March

    Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зорилт тавьж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд …

  • 16 March

    Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн ерөнхий инженер Г.Сумхүү танилцуулав. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм. Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ …

  • 16 March

    С.Бямбацогт: 2023 онд олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна

    Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрэнд авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ гэсэн бодлого зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, төр хувийн хэвшил …

  • 16 March

    Хаягийн алдаатай мэдээллийг засварлана

    Нэгж талбарын хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцуулав. Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдаж, үүний  дараагаар журам, стандарт батлагдсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 330 суманд хэрэглээнд нэвтэрчээ. Өмнө нь хаягийн нэгдсэн стандартгүй, олон байгууллага хаяг олгодог байсан …