Tag Archives: нийгэм

March, 2023

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2023 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 …

  • 14 March

    ЗТХЯ: Иргэдийн оролцоотой автозамын салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.14/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр салбарын сайдтай уулзаж, хот хоорондын нийтийн …

  • 14 March

    М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэхбарилгынчанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа. -Улаанбаатар хот орчмын газар …

  • 14 March

    Г.Билгүүн:Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина

    Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм. -Энэ онд нийслэлийн хэмжээнд явган замын бүтээн байгуулалт, тохижилтын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Өнгөрсөн онд …

  • 14 March

    Т.Мөнхсайхан:Чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэй

    Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн 90 гаруй төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, чиглэлийг танилцуулах энэ хүрээнд хамтран ажиллах санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ  “Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол …

  • 14 March

    АТГ: УИХ-ын 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаарх  мэдээллийг хийлээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар: -Нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод -Хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, -Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс мэдүүлэг авч, -Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан  байна. Өнгөрсөн …

  • 14 March

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 13 March

    М.Баяраа:Нийслэлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.  Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон …

  • 13 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 815 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг …

  • 13 March

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 285 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.704, мөрдөн байцаалтын 2732 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, …

  • 10 March

    Х.Пүрэвжаргал: Даац хэтрүүлсэн жолооч нар, ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 10 March

    Б.Солонгоо: Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал

    Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн “11-11” дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм. Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос …

  • 10 March

    Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг ЗУРГААН аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүллээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн …

  • 10 March

    Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байна

    Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна.  Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн …