Tag Archives: нийгэм

July, 2022

  • 4 July

    Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо. Үхрийн цээж өвчин гэдэг нь, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан …

  • 4 July

    Г.Батсуурь: Ноос, ноолуурын салбарт байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго

    Европын холбооны санхүүжилтээр “Step ecolab” төслөөс санаачлан боловсруулсан “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичигийг танилцуулах үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь оролцлоо. Тэрбээр  “Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн салбарын дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх өндөр үр өгөөжтэй, ач холбогдол бүхий стратегийн чухал салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой …

  • 4 July

    Зам, тээврийн хөгжлийн яамны шинжээч П.Мөнхбат хүндэт донор боллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч П.Мөнхбат өнөөдөр /2022.07.04/ Хүндэт донор медалиар шагнагдлаа. Тэрбээр 2015 оноос 35 удаа цусаа хандивлаж, 105 хүний алтан амийг аварч, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

  • 4 July

    “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл” IV чуулган болж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр боллоо. Тус чуулга уулзалтыг нээж ГХ-ны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхийн …

  • 4 July

    Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно

    Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна. Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, …

  • 4 July

    “Еаst” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах Хотын даргын санаачилгыг түүхч Д.Өлзийбаатар дэмжив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай санаачилгаа танилцуулан, түүхийн талаас нь зөвлөлдөв. Түүхч Д.Өлзийбаатар “East” төвийн бууринд “Бат гүн” гэх шорон байсан. 1912 онд …

  • 4 July

    Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо. Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол …

  • 4 July

    Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. …

  • 4 July

    Чингис хот-Ульхан боомт чиглэлд эхлүүлсэн авто замын үргэлжлэл 248.3 км бүтээн байгуулалтыг эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто …

  • 4 July

    2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа долдугаар сарын 8-нд дуусна

    Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм. Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ. 2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм. Буцаан …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх …

  • 1 July

    Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

    Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд …

  • 1 July

    Тулгуурт гүүрэн байгууламж болон Шинэ тойрог замын төслийг НИТХ дэмжлээ

    НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг  асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн …

  • 1 July

    Д.Мөнх-Эрдэнэ Монголын өндөр 10 ууланд авиралт хийлээ

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны сургагч багш, дэслэгч Д.Мөнх-Эрдэнэ багийн гишүүдийн хамтаар Монголын 10 өндөр ууланд богино хугацааны авиралтыг тавдугаар сарын 23-аас 6-р сарын 10-ны өдрүүдэд буюу нийт 18 хоног хийлээ. Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших “Сутайхайрхан” /4230 м/, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд орших “Тахилт” оргил /4019м/, Ховд аймгийн Мөнххайрхан суманд орших “Барилгачин” /4204м/ “Сүхбаатар” /4362м/, Ховд …

  • 1 July

    Б.Алтаншагай: Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний бэлтгэл ажил болон эмчилгээний хугацаа урт байдаг тул 1,5-2 жилийн хугацаа шаардагддаг

    Монгол улс цусны хавдартай өвчтөнд өөрөөс өөрт нь (ауто) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийн эмчилгээг нутагшуулаад  8 жил болж байна. Одоо донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний талаар УНТЭ-ийн Цусны эмгэг чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч, АУ магистр Б.Алтаншагайтай ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Цусны …