Tag Archives: нийгэм

July, 2022

  • 6 July

    ЭМГЭНЭЛ | Лхагвасүрэнгийн Хасар

    Лхагвасүрэнгийн ХАСАР (1978-2022) Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Нэрт яруу найрагч Л.Хасар 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа эцэг эхийн хайр, халамжинд хүмүүжиж, 1985-1993 онд нийслэлийн 16 дугаар дунд сургуульд суралцан төгсөж, Дүрслэх урлагийн дунд сургууль, БНХАУ-ын Бээжин …

  • 6 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 07 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно . Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс …

  • 5 July

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн …

  • 5 July

    Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

    Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, …

  • 5 July

    Л.Халтар:Энэ жил Дарханы замын НЭГ, ДӨРӨВ, ТАВДУГААР багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал …

  • 5 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олж, түүхэн нээлт хийсэн судлаачдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.07.05) “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа”-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан …

  • 5 July

    Шилдэг старт-ап залуучуудад 10 сая төгрөгийн батламж гардуулав

    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр арга хэмжээг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр баталсан.  Үүний хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновац бүхий шинэлэг санаа, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулж, бизнесээ эхлүүлэх, гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг 2022.05.27-2022.06.12-ны хугацаанд цахимаар зохион байгуулсан.  Нийт 478 залуучуудыг бүртгэж, нэг дэх …

  • 5 July

    ГССҮТ-ийн жижүүр эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварчээ

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилчид дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 1-ний шөнө тус төвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн Тасаг(ХАЯТТ)-аар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн  санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж, эндэх эрсдэл үүсжээ. Энэ үед ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТ-ийн их эмч Т.Отгонболд болон …

  • 5 July

    Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлд 218 км хатуу хучилттай авто зам барина

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Хэнтий аймагт ажиллахдаа Чингис хотод тус аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал, үнийн өсөлтийн бодит шалтгаан, үүнээс гарах зорилгоор УИХ, Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Шинэ …

  • 5 July

    Буйр нуурт хийлдэг завьтай алга болсон 5 иргэнийг 10 цагийн дараа эсэн мэнд оллоо

    Өчигдөр буюу 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх …

  • 5 July

    Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд “Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл”-ийг байгууллаа

    Хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудын сайн туршлагыг Монгол Улсын хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэх зорилгоор хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас жил бүр “Монгол Улсын хөгжилд” чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдсан тус олон улсын чуулганыг “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган” сэдвийн дор өнгөрөгч ням …

  • 5 July

    Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо. Үүнд: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох;Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, …

  • 4 July

    Койка боловсролын салбарын ирээдүйн чадварлаг хүний нөөцийг хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ё Хун, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, төсөл хэрэгжих их, дээд сургуулийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид …

  • 4 July

    Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлттэй зээл олгох боломжийг судална

    Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд уулзалтын эхэнд “Багш” картын …