Tag Archives: нийгэм

February, 2023

  • 28 February

    “Бүргэдийн баяр 2023” наадмын өдрүүдэд УЛААНБААТАР автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Бүргэдийн баяр 2023” наадмыг үзэхийг хүссэн иргэдэд зориулж УЛААНБААТАР автобус 3-р сарын 4,5-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос – “Чингис Хааны Хүрээ” аялал …

  • 28 February

    Иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22000 га газар шатаж, хохирол учраад байна

    Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэгт хоёрдугаар сарын 25-ны өдөр улсын хилээс 12 км зайд хээрийн түймэр гарсан талаар хилийн манаа илрүүлж, салбарт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу ангийн салбараас бүлэг томилогдон шалгахад автомашинтай 3 иргэн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хил орчмын дэглэмийн зөрчил гаргахын зэрэгцээ хээрийн түймэр тавьсан болохыг шалгалтаар тогтоожээ. Хилчид тус иргэдийг хуулийн дагуу …

  • 28 February

    Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын 6 гишүүний нэрийг АТГ-аас зарлалаа

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр  “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Нүүрсний гэх хэрэг дээр гурван байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Үүнээс 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлэх …

  • 28 February

    Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Урьд онуудад сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна. Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, …

  • 28 February

    МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны 1-р улиралд багтаан шинэчлэн тогтоохыг шаардаж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр /2023.02.28/ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах асуудлаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж асар бага байна. Сүүлийн жилүүдэд 450 орчим долларт эргэлдэж байна. Үүнээс болж иргэдийн эх орондоо ажил хөдөлмөр хийх сонирхол улам багасаж байна. Тиймээс Монгол Улс хөдөлмөрийн үнэлэмждээ эрс шинэчлэлт хийхийг …

  • 28 February

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ

    НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг,  НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай Токио хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр тал харилцан талархал илэрхийлээд, ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа төсөл, …

  • 28 February

    С.Батцэнгэл: “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнд “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ оролцож байна

    Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг …

  • 28 February

    “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29775, мөрдөн байцаалтын 2679 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 3, Хууль бусаар ан агнах 2, Авлига албан тушаалын 1, нийт 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. …

  • 28 February

    УЕПГ:Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 548 гомдол, хүсэлтийг хянаж байна

    Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 58 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 657 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 109-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 548 гомдол, хүсэлт хянагдаж байна. Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг …

  • 28 February

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 818 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 28 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2023 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 27 February

    Э.Мөнхнасан:“RFID ЧИП”- ийг эхний ээлжид нийтийн тээвэр болон төрийн байгууллагуудын автомашинд суурилуулна

    Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд  RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн байгууллагуудын автомашинд дээрх RFID чипийг суурилуулахаар болжээ. Харин тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем, бүртгэлтэй холбоотойгоор …

  • 27 February

    П.Сайнзориг: “Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг 1900 гаруй хүнд л ногдол ашиг тараана

     “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 25-ны өдөр хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Энэ асуудлаар өнөөдөр “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийлээ.

  • 27 February

    Ц.Даваасүрэн: Паспортгүй 5800 гаруй барилгад газар хөдлөлтийн судалгааг хоёр сарын хугацаанд хийнэ

    Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг буцаан татаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр “5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд өртвөл яах вэ гэдгийг нь судлаагүй байгаа гэсэн үг. Эдгээр барилгуудад хоёр сарын дотор багтааж, үзлэг хийх шийдвэр гаргасан. 4, 5 дугаар сард эдгээр …

  • 27 February

    “Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Солонгосын хамтарсан хүүхдийн эрүүл мэндийн төсөл хэрэгжинэ

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү манай улсад энэ сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ.  Энэ хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр талууд хамтарсан төслийг хэрэгжүүлэх юм. БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг 2022 оны 11 дүгээр …