Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюритэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг түвшин ахиулах, “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангах, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээг ажил хэрэг …
Tag Archives: нийгэм
October, 2022
-
10 October
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тус салбарынхантай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазад уулзаж, “Тэнүүн огоо” компанийн авто баазын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга …
-
10 October
Д.Сумъяабазар:Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон
Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 …
-
10 October
М.Батбаяр:“Чингис хаан” музейн барилгыг манай улсын мэргэжилтнүүд, уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан
Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, …
-
10 October
С.Чулуун:“Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна
“Чингис хаан” музей 10 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Музей нээх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар мэдээлэл өгөв. “Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг Ерөнхийлөгчийн …
-
10 October
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна. 2022 оны 10-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн …
-
8 October
“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн гарч байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтран зохион байгуулж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, …
-
7 October
“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн …
-
7 October
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг …
-
7 October
Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологийн үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд 10:00-16:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд дэлгэгдэх юм. Тус үзэсгэлэнгийн зорилго нь …
-
7 October
Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ
Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон. Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх …
-
7 October
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын аравдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 12. Сугар гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …
-
7 October
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон …
-
6 October
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулж, мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Туршилтаар Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд …
-
6 October
Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран тохижуулахаар боллоо. Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулсан юм. Энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл