Tag Archives: нийгэм

October, 2022

  • 17 October

    С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө

    “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд дараагийн дарга томилогдох хүртэл хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын даргаар түр томилсон. “Өргөө” амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг энэ оны 7-р сараас эхэлж …

  • 17 October

    ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ. QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утасныхаа камерыг ашиглан ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах …

  • 17 October

    Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол …

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 2022 оны 10-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг Үүр,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал …

  • 16 October

    “Шар дарцаг” аян ирэх даваа гарагаас эхэлнэ

    НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.  Аяныг аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй …

  • 16 October

    С.Төмөр: Тарга хүч сайтай тэмээ 2-3 жилийн ган гачгийг давах чадвартай

       Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллыг энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм байна.  Солонго аяллаар дамжуулан Өвөр Монголын малчдын аж амьдрал, мал маллах арга ухаан, төр засгийн бодлого шийдвэр зэргийг Монголын уншигчдад хүргэх зорилготой энэхүү аяллыг зохион байгуулдаг ажээ.  Ингээд Өвөр …

  • 14 October

    Хөтлөгч Э.Энхзориг “Хар сарнай”-гийн С.Амармандахаас уучлалт гуйв

    Өнгөрөгч дөрөвдүгээр сард хөтлөгч Э.Энхзориг төв талбайд хэвлэлийн бага хурал хийж, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахад хөрөнгөө алдсан, өөрийг нь залилсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Харин С.Амармандах энэ талаар “Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч …

  • 14 October

    Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

    Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлснээс Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгч байгаа юм. Шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэлийг  үе шаттай явуулж байна. Энэ удаагийн шалгалт өмнөх шалгалтуудаас онцлогтой болсон. Нэгдүгээрт, ерөнхий шалгалтыг жилд нэг л удаа өгдөг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар улирал бүр зохион …

  • 14 October

    Д.Амарбаясгалан: Засгийн газар нийтийн тээврийг либералчлах бодлого баримтална

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт салбарын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч  тус салбар уналтад орсон.  Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд хальтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь …

  • 13 October

    Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцав. Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн …

  • 13 October

    Ж.Батбаясгалан:Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн …

  • 13 October

    Н.Отгончимэг: Шүүгчийн хэтийдсэн ачааллыг багасгахгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар ирэхээ болино

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгтэй ярилцлаа. -2020 оны шүүгчийн сонгон шалгаруулалтад 250 хуульч оролцоход 157 нь буюу 62.8 хувь нь тэнцжээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоо 2022 оны Шүүхийн тухай хуулиар нэлээд өөрчлөгдсөн. Хуулийн энэ шинэтгэлийн дараа шүүгчийн шалгалтад тэнцэгсдийн тоо хэр өөрчлөгдсөн бэ? -Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдоод хоёр удаагийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт авчихаад байгаа. Хаврын …

  • 13 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 14, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.2022 оны 10-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи …

  • 12 October

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.10.12) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд сүмогийн залуу хойч үеийг бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Их аварга Хакухо …