Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн …
Tag Archives: нийгэм
October, 2022
-
7 October
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг …
-
7 October
Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологийн үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд 10:00-16:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд дэлгэгдэх юм. Тус үзэсгэлэнгийн зорилго нь …
-
7 October
Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ
Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон. Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх …
-
7 October
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын аравдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 12. Сугар гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …
-
7 October
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон …
-
6 October
ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулж, мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Туршилтаар Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд …
-
6 October
Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран тохижуулахаар боллоо. Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулсан юм. Энэ …
-
6 October
ЭМЯ:Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хийж, тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн. Тэгвэл …
-
6 October
Жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” кино Ванкуверын кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа
Канадын нийслэл Ванкувер хотноо 41 дэх удаагийн “Ванкуверын Олон улсын кино наадам” зохион байгуулагдах гэж байна. Уг кино наадамд жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “17” продакшны “Harvest Moon” буюу “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино “Vanguard Аward” уралдаант хэсэгт шалгарч, олон улсад нээлтээ хийхээр болжээ. Энэхүү уран бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” нэрт өгүүллэгээс сэдэвлэн киноны зохиолыг жүжигчин …
-
6 October
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчийг томиллоо
2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам болно. Манай эх оронд анх удаа зохиогдох гэж буй энэхүү наадмын элч төлөөлөгчөөр волейболын спортын олон улсын шүүгч Х.Номинзулыг томиллоо. Батламжийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж өгөв. Х.Номинзул нь сүүлийн жилүүдэд спорт эвент зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажиллаж буй мэдлэг чадвартай залуу боловсон хүчин юм. Тэрбээр …
-
5 October
Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 1 кг ч ХЯТАД ЦЕМЕНТ хэрэглээгүй
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа. -Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал? -Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний …
-
5 October
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарна
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.Ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний өдрөөс зөвхөн энэ тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж цахим системд …
-
5 October
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа.Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна. Тус захиргаа нь:-Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, -Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын …
-
5 October
Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл