Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр”Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замаас 160 гаруй км нь хатуу …
Tag Archives: нийгэм
September, 2022
-
22 September
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг есдүгээр сарын 17-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтаар “Зууны мэдээ” сонин сэтгүүлч П.Амгаланбаяр жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх зорилгоор бичсэн эрэгтэй сувилагчийн тухай “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” бүтээлийнхээ тухай, GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “ШИНЭ хорихын дэргэдэх ХУУЧИН бага сургууль” цуврал сурвалжилгынхаа түүхийг хуваалцлаа. Сэтгүүлч Б.Нямдарийн асуудал хөндсөн 7 цуврал сурвалжилгын дараагаар …
-
22 September
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Халх гол орчмоор хур тунадас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 2022 оны 09-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн …
-
21 September
Г.Мөнхцэцэг:Соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллана
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж …
-
21 September
Франц улсад Монголын Соёлын өдрүүд эхэллээ
Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой …
-
21 September
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун …
-
20 September
БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзав
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй 10 сэтгүүлчийн төлөөлөл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар энэ сарын 19-25-ний өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдлаас болж гадаад харилцааны хувьд түр зогсонги …
-
20 September
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 хүүхдийн нэр тодорлоо
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт …
-
20 September
Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна. Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн …
-
20 September
Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгоно
Иргэн Баатар нь 2018 онд “КЮМ” хадгаламж зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна. “КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь Баатараас үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх зээлдэгч Баатарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж …
-
20 September
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.2022 оны 09-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …
-
19 September
Цанхи хотхонд хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах төхөөрөмж ажиллуулж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ. Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна. Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут …
-
19 September
“Тоонот” рекордсын залуус “Ид шидийн орон”-д 7 сая төгрөг хандивлалаа
“Тоонот” рекордсын залуус 21 аймгаа тойрсон аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдсан тус тоглолтын үеэр “Хандивын аян” өрнүүлсэн бөгөөд цугларсан нийт хандивыг “Лантуун дохио” ТББ, “Ид Шидийн Орон” хүүхэд хамгааллын төвд хандивлахаар болсон. Тоглолтын үеэр нийт 7 сая төгрөгийн хандив цугларчээ. Цугларсан уг мөнгийг “Тоонот” рекордсын залуус Хөвсгөл дэх “Ид Шидийн Орон” хүүхэд …
-
19 September
С.Энхболд:Олон улсын өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, технологиор Монголд эмчлэгдэх боломжгүй 6 өвчний эмчилгээг нэвтрүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа -Сайн байна уу. Эрүүл мэндийн салбарт сүүлийн өдрүүдэд Монгол улсад эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл явах болсон. Энэ талаар -яриагаа эхлүүлье. -Сайн байна уу. Тийм ээ. Монгол улсын хувьд сүүлд 2017 онд Монголд оношлогдох эмчлэгдэх боломжгүй мэдрэл, зүрх судас, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт есөн бүлгийн 26 өвчний жагсаалтыг гаргасан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл