Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байна. Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн 2 гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан бол энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг …
Tag Archives: нийгэм
February, 2024
-
16 February
ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад орж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүллээ
2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн. ЭХЭМҮТ нь 2017 оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг …
-
16 February
Х.Нямбаатар: Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурна
Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ …
-
16 February
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив. Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 …
-
15 February
Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ
Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур …
-
15 February
Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо
Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн тухай: Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 …
-
15 February
Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан …
-
15 February
Ой тогтоолтын спортын төрлөөр багш, шавь хоёр Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон түүний шавь С.Чингим нар ой тогтоолтын төрлөөр гиннесийн амжилт тогтоолоо. Тодруулбал, Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд боллоо. Даралт тус …
-
15 February
Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлэх тогтоол гаргалаа. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал …
-
14 February
Соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг …
-
14 February
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны …
-
14 February
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн …
-
14 February
БНХАУ-ын “Super Brain” нэвтрүүлэгт Ой тогтоолтын их мастер Ө.Сэнгэсамдан оролцоно
Ой тогтоолтын олон улсын Их Мастер, Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо. “The Brain” буюу “Super Brain” нэвтрүүлэгт Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд оромгүй олон сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг. Дашрамд дурдахад 2016 онд тус нэвтрүүлэгт Монголын …
-
14 February
Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, …
-
14 February
Төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ
Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Баяр амралтын өдрүүдэд Онцгой …