Tag Archives: нийгэм

March, 2025

  • 14 March

    ГССҮТ:Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна

    2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 …

  • 14 March

    Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин …

  • 12 March

    Засгийн газар: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн …

  • 11 March

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулаад байна

    БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна. 2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. …

  • 11 March

    Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. …

  • 10 March

    Г.Ялалт: Оюутан цэрэг хөтөлбөрт II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой

    “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа. Тэрбээр “Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр …

  • 6 March

    Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ

    Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492.794 зорчигч тээвэрлэлээ. Үүнээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15 мянган зорчигч зорчдог талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлэх, жолооч автобусны эцсийн буудалд удаан зогсохгүй хийдэлгүй …

February, 2025

  • 27 February

    “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

    “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр …

  • 26 February

    НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан үргэлжилж байна

    Нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус IV хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн “Соёлын төв өргөө” төсөвт байгууллагыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулах тухай, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн …

  • 26 February

    “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох …

  • 25 February

    “Эрдэнэс Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон ахмад насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК жил бүр ахмадын баяр болон сар шинийн баярыг тохиолдуулан ахмад насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын төсвийн орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлдэг, жилд 30 орчим сая тонн нүүрс борлуулж 3.5 их наяд …

  • 24 February

    Л.Түвшинбат: Авлигын төсөөллийн индексийн зарим үзүүлэлт өссөн

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай ярилцав. -АТГ-ын Судалгаа шинжилгээний алба сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Энэ талаарх танилцуулгаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Тэгэхээр АТГ нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үндсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээнд суурилж шийдвэр гаргах зорилтын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний …

  • 21 February

    Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томиллоо

    Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томиллоо. Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан “УИХ-ын гишүүнээр ажиллахдаа батлуулсан хууль, батлагдах хуулиудын хэрэгжилтийг хангаж нөлөөллийн соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийж хүүхдээ хайрладаг аз …

  • 20 February

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК–ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Мэдээллийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга 2024 оны санхүүгийн тайлангаа танилцуулсан юм. Тэрээр ““Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж …

  • 19 February

    “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн …