Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл, нийт 30 гаруй хүн оролцсон юм. Түүнчлэн Боловсрол, Сангийн яамны Төрийн …
Tag Archives: нийгэм
January, 2025
-
9 January
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь …
-
9 January
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад …
-
9 January
Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 …
-
7 January
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах …
-
6 January
“Баячууд”-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ
Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой. Товчхондоо, байгалийн арвин баялагтай улсын иргэд энэ баялгаасаа хүртэхгүй байна гэж олон жил шүүмжилж, ярьж ирсэн асуудал эхний алхмаа хийсэн нь энэ байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, төрийн өмчит компаниудын ашгийг …
-
6 January
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ
Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 …
-
3 January
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий …
-
3 January
С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг …
-
3 January
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, …
-
3 January
Гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх EFAMILY платформ хөгжүүлж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг 2025 оны эхнээс хөгжүүлж, ажиллуулахаар бэлтгэж байна. Тус платформоор дамжуулан иргэд, гэр бүл өөрсдийн хэрэгцээнд тохирсон тухайлбал, залуу гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй зэрэг гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол, санхүүгийн зөвлөгөө, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн …
-
3 January
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өчигдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх …
-
3 January
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томиллоо
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг Гүйцэтгэх захирлаар томиллоо. О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв. Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс …
-
3 January
УДШ:Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Аюурсайхан, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар, шүүгдэгч И.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран, шүүгдэгч О.Дагвадорж, шүүгдэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа, …
-
2 January
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна. Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл