Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа. Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус тохижилт бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн …
Tag Archives: нийгэм
January, 2025
-
2 January
Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер …
-
2 January
Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн …
-
2 January
Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна
НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон …
-
2 January
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Тус …
-
2 January
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас II болон …
December, 2024
-
30 December
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд болно
Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг …
-
30 December
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд …
-
27 December
Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө. -МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад” -МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” -МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб” -МШ:2 “Сүхбаатарын …
-
27 December
Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль цахилгаан шаттай болсноор давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих боломжтой болох юм. Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос …
-
27 December
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо. Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн бөгөөд 2006 оноос өнөөдрийг хүртэл төрийн албанд ажиллаж буй чадварлаг мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний …
-
26 December
Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системээрээ харах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор тэтгэврийн нөөц сантай байхаар тусгасан байдаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр тэтгэврийн нөөц сангийн данстай боллоо. Даатгуулагч тэтгэврийн нөөц санд хуримтлагдсан орлогын мэдээллээ E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ амжилттай нэвтэрсний дараа Профайл хэсгээс “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” цэс дээр дарснаар өөрийн төлж буй даатгалын …
-
25 December
Н.Учрал: “Орано майнинг” компани ураны төсөлд эхний удаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулна. Монгол Улс нэг ч хөрөнгө гаргахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг танилцуулга, мөн стратегийн төрийн эзэмшлийн ордыг, 34 хувийг АМНАТ-аар орлуулах их хурлын тогтоолын төсөл Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Гэрээний үндсэн драфтыг Монголын тал …
-
25 December
МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно
МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 оноос хойш уламжлал болгон хүргэж ирсэн “Баярын мишээл” нэвтрүүлэг энэ жил 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уламжлалт хэв маягаа шинэ өнгө аястай хослуулж, Монголын рок, попын шилдэг дуучид, залуу уран бүтээлчид оролцож, хөгжмийн онцгой тоглолтууд, баярын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэх “Баярын мишээл” …
-
24 December
Х.Отгонбаатар: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй хүргэнэ
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны ахлах шинжээч Ц.Мөнхбат, хэлтсийн дарга Н.Цогзолмаа, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар нар оролцлоо. Энэ удаагийн уулзалт “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь” сэдвээр өрнөсөн юм. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл