Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
8 April
Л.Оюун-Эрдэнэ:Иргэн бүрд 300 мянган төгрөг олгоно
Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …
-
8 April
Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс …
-
8 April
Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болголоо
Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан …
-
8 April
Б.Буянтогтох: Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээлийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийлээ. Тэрбээр “Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр …
-
8 April
Б.Эрхэмбаяр: Эрчим хүчний 2976 объектод хяналт шалгалт хийхэд 14525 зөрчил илэрсэн
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд давхардсан тоогоор эрчим хүчний 2976 объектод хяналт шалгалт хийж, 14525 зөрчил дутагдлыг арилгуулан ажиллажээ. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа. -Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна? -Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж …
-
8 April
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах зардлыг төр хариуцна
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Тэгвэл журмын энэхүү заалт …
-
8 April
Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна. …
-
8 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 451, орон нутагт 102 хүнээс “covid-19” халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж …
-
8 April
Б.Баярсайхан: Дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өчигдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төсөл …
-
8 April
Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна. Тухайлбал 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:39 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Оргил хотхоны далангийн задгайд …
-
7 April
С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбооноос УИХ, ЗГ-т хүргүүлсэн “Шаардлага”-ыг авч хэлэлцэх хүртэл суулт хийх болно
Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат суулт хийж байна. Тодруулбал өчигдөр буюу /2021.04.06/-нд МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ, Засгийн газарт “Шаардлага” хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2021.04.07/-нд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд “НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцал”, “Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруул”, “Капитал банкны 234 тэрбум …
-
7 April
Гараа тогтмол угаах нь өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална
Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм. Гараа хэрхэн зөв угаах талаар та бүхний мэдвэл зохих зөвлөгөөг хүргэж байна. 1. Гараа хэрхэн зөв угаах вэ? Таны гарт байж болох вирусийн бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар үрж, бүрэн угааж …
-
7 April
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, …
-
7 April
Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж …