Цар тахлын улмаас нэг жил хойшлогдоход хүрсэн Токио 2020 зуны Олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр өргөн нэвтрүүлгийн 13 телевиз шууд дамжуулан хүргэхээр боллоо.Өмнө нь Монголын телевизүүд зуны Олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь Олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, тв …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
15 April
Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: – Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон, – Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай -Баянзүрх дүүргийн …
-
15 April
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа
Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ.Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
15 April
Шинжилгээнд зайлшгүй шалтгаантай иргэдийг хамруулна
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана. Үүнд: -Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль -Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль – Баянгол дүүргийн 13 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
14 April
НИТХ:Үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана
Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийслэлийн хэмжээнд хонины мах килограмм нь дунджаар 11.941 төгрөг, үхрийн мах килограмм нь дунджаар 13.636 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь 18.000 төгрөг болж өсчээ. Энэ мэтчилэн цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж, хомсдол үүсгэсэн аж.Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай …
-
14 April
НИТХ:Хүүхдийн паркийн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Энэ сарын эхэнд нийслэлийн ИТХ-д Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудалтай холбоотой нийтийн сонсгол зохион байгуулах 103 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн юм. Эдгээр иргэд хүсэлтдээ 1990 оноос хойших хүүхдийн паркийн эзэмшлийн газартай холбоотой мэдээлэл, хот төлөвлөлтийн мэдээлэл, нийслэлийн удирдлагын бодлогын баримт бичгүүдтэй танилцах тухай дурджээ. Иймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар хүүхдийн паркийн газрын маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. …
-
14 April
Хатуу хөл хориог чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу …
-
14 April
НОБГ:Шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна
Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал өнөөдөр СБД-ийн 18-р хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах …
-
14 April
ЗГ:Ажлын байрыг дэмжих хүрээнд 525 тэрбум төгрөгийг 7300 гаруй зээлдэгчид олгоод байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.14/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр …
-
14 April
Б.Сүндэръяа:Өөрийн нандин нууцаар Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж юу ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр /2021.4.14/ Цагдаагийн ерөнхий газарт хүчирхийллийн асуудлаар гомдол гаргасан байна. Энэ талаараа иргэн Б.Сүндэръяа мэдээлэл хийлээ. Иргэн Б.Сүндэръяа“2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцаж байсан. Түүнээс өмнө миний найз охиноор дамжуулан надтай танилцах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлдэг байсан. Тэр болгонд татгалздаг байсан. Надтай танилцах шалтгаан ч мөн байсан юм билээ. Үүнийг олон нийтэд одоохондоо хэлэх боломжгүй. Өргөдөл гомдол …
-
14 April
Н.Баярсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э. Аззаяа нарыг хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм …
-
14 April
Х.Мөнхзул:Ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн иргэд ХЭҮК болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг уриалж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр /2021.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Иргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан …
-
14 April
Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө маргааш нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Тодруулбал, өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн маргааш …
-
14 April
Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.01 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл …
-
14 April
Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд халдварын тоо, нас баралт буурахгүй бол дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Баттөр“ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн …