Tag Archives: нийгэм

April, 2021

  • 12 April

    Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ

    УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг …

  • 12 April

    PCR шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй

    Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.  -БГД-ийн 13 дугаар сургууль -СБД-ийн 31 дүгээр сургууль -ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 598, орон нутаг 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн. 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 106 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн …

  • 12 April

    Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

    Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын …

  • 12 April

    PCR шинжилгээний цэгүүд цаг авсан иргэдэд үйлчилнэ

    Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.  -БГД-ийн 13 дугаар сургууль -БЗД-ийн 48 дугаар сургууль -ЧД-ийн 60 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдэд үйлчлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 April

    Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад  энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон …

  • 12 April

    Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

    Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: -“Буянт-Ухаа” спортын ордон, -БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, –  СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын …

  • 12 April

    Өнөөдрөөс дүүрэг бүрд дархлаажуулалтын цэг ажиллуулж, 60-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулна

    ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг -133-р …

  • 10 April

    Хөл хориог тогтоосон хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Өнөөдрөөс улсын хэмжээнд гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хориог тогтоох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 06.30 цагт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан замын хөдөлгөөн зохицуулалт болон нийтийн хэв журмыг сахиулж байгаа албан хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг авч, зохион байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллав. Үргэлжлүүлэн УОК-ын Шуурхай штабт очиж ажиллаж, аймаг орон …

  • 10 April

    Коронавируст халдварын 689 шинэ тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.10, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 12000 гаруй шинжилгээ хийхэд 689 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод 618, орон нутагт 68 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 14181 болов. Нэг хүн нас барсан. Коронавирусээс шалтгаалсан нас баралт 20 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар гурав бүртгэгдлээ. Хөнгөн 1931 хүн байна. …

  • 9 April

    Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно

    Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг …

  • 9 April

    Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

    Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  захирамж гарлаа.  Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. …

  • 9 April

    ЗААВАР: Гадаадад байгаа Монгол Улсын иргэд 300,000 төгрөгөө хэрхэн авах вэ?

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна: Гадаадад оршин …

  • 9 April

    Б.Ууганбат:ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд …

  • 9 April

    Ш.Лхачинжав:Амиа алдсан харуулын дарга цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан

    Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ харуулын даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан …