Tag Archives: нийгэм

June, 2021

  • 28 June

    Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын …

  • 28 June

    Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалав

    Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд зургаадугаар сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа. Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан,  2 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Түүнчлэн завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн …

  • 28 June

    Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Тухайлбал, коронавируст халдварын тархалтыг бууруулах үүднээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр …

  • 28 June

    Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН тодорлоо

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн …

  • 28 June

    ​Архангай аймаг хатуу хөл хориог долдугаар сарын 10 хүртэл сунгалаа

    Улсын Онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Архангай Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тус аймаг  улаан түвшинд шилжиж хөл хорио тогтоожээ. 1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны 06 дугаар сарын …

  • 28 June

    С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын …

  • 28 June

    Б.Бямбасүрэн: Шүхрийн спортыг хөгжүүлж, эмэгтэй шүхэрчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг

    Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг ганц эмэгтэй шүхэрчин аврагч байдаг нь ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад үүрэг гүйцэтгэдэг шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч  Б.Бямбасүрэн. Тэрээр Агаарын ажиллагааны салбарт тав дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна.            -Аврагчид маань ээлжит буултын дадлага сургуулиа хийлээ. Таны хувьд 100 дахь  буултаа хийсэн тэр мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? – Миний хувьд анх 2016 оны наймдугаар сард …

  • 28 June

    Ирэх сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

    Цаг уурын байгууллагаас ирэх долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, …

  • 28 June

    Сэрэмжлүүлэг: Он гарсаар 40 удаагийн усны ослоор 31 хүн амь насаа алджээ

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алджээ. Үүний 7 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлагын тоо, амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор …

  • 28 June

    12-15 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулж эхэллээ

     Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулалтад хамруулна.    Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, …

  • 28 June

    “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлалаа

    “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө өчигдөр НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Шагналын 50 сая төгрөг дээр НҮБ-ын Хүүхдийн сангаас 50 сая төгрөг нэмж, “Өнөр бүл” асрамжийн газарт бүрэн тохижуулсан Жюүжицү бие хамгаалах спортын төв байгуулах юм байна. Шоуны ялагч Б.Баттөр энэ талаар, “Асрамжийн төвийн хүүхдүүдийг спортын бэлтгэл хийх газартай болгож, бүрэн тохижуулж, хүүхдүүд өдөр бүр бэлтгэл хийх …

  • 26 June

    С.Энхболд:Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боломжтой бүх арга хэмжээг авна

    Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй  уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга  Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа 2 дахин …

  • 26 June

    Гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсжээ

    Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин, МУГЖ Н.Чулуунхүү таалал төгсжээ. Тэрбээр “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Цайныхаа дээжийг таньдаа барья”, “ Халагдах цэргийн вальс”, “ Хүлээгээрэй”, “Баярлана даа” , “Миний Монгол эх орон” , “Гайхуулж л явлаа” , “Заллага” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний дунд алдаршсан …

  • 26 June

    18 аймгийн 179 суманд хөл хорио тогтоогоод байна

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 18 аймгийн 179 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг 2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд 3. Булган аймгийн 7 сум …

  • 26 June

    ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ

    Өчигдөр/2021.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналаа ҮАБЗ-д танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Иймд Засгийн газраас ирэх 7 хоногт багтаан иргэд, …