Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолыг: Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн …
Tag Archives: нийгэм
September, 2024
-
12 September
Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав: Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна. Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний …
-
12 September
Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг
Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг. Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлагын ил харагдах өндөр 7-8 см болдог. Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг. Олон нийтийн сүлжээнд яригдаж …
-
11 September
“Ногоон технологи-2024” өдөрлөг есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд болно
НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Ногоон технологи-2024” өдөрлөгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Уг өдөрлөг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, хандлагыг бий болгох зорилготой. Мөн өдөрлөгийн хүрээнд гэр хорооллын …
-
11 September
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна. Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана. Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 …
-
11 September
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний …
-
11 September
БЗД: Үүсмэл хогийн цэг үүсэж байгаа байршлуудад хяналтын камер суурилуулна
Баянзүрх дүүргийн хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр гэрэлтүүлэг, зам цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотой хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан. Зам цэвэрлэгээ болон хог тээвэр сайжирч байгаа ч зарим зүйл дээр хангалтгүй байгааг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хэлж, хог тээврийн байгууллагуудад хэд хэдэн үүрэг өгсөн юм. Үүнд: – Хүн хүчээ нэмэгдүүлэх, машины эвдрэлийг шуурхай …
-
11 September
Х.Нямбаатар:Бродюрын төсөв зах зээлийн үнэтэй таарч буй эсэхийг Аудит, АТГ-т шалгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо …
-
11 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын “ТРАНЧ-2”-ын төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлж барагдууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр болох 8.2 тэрбум төгрөгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа. ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн арилжааг 2021 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж 258 иргэн, 5 аж ахуйн нэгж оролцож нийт 263 хөрөнгө оруулагчдаас төгрөгийн бондоор 164.47 тэрбум төгрөг …
-
11 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Оны эхний 8 сарын мэдээллийг тоон дүнгээр харуулбал, 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ. Компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн …
-
11 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд тавантолгой ордын нөөц, баялгийг 8.1 тэрбум тонн болгож нэмэгдүүлэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн …
-
11 September
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх дулааны 2а магистралийг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ сарын 15-нд дуусгана
Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн …
-
11 September
Х.Нямбаатар: Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home
-
11 September
Нийслэлийн зургаан дүүрэгт бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бичил цэцэрлэгт хүрээлэн …
-
10 September
Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа
Улсын бүртгэлийн ерөнхий газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр буюу 2024.09.10-ны өдөр ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. УБЕГ-ын Тамгын газрын дарга Д.Давааням иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр, сервер, хяналтын өрөө, цахим үйлчилгээний 24/7 төв болон архивын баримт бичгийн хадгалалт хамгаалалт, орчин нөхцөл болон байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн УБЕГ-ын Бодлого төлөвлөлт, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл