Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу …
Tag Archives: нийгэм
May, 2021
-
25 May
Тусгаарлан ажиглах байранд 4834 иргэн байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна. 5 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн нэмэгдэж, 338 иргэн …
-
25 May
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо
Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг …
-
25 May
Б.Ууганбаяр:634 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд Сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 53743 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 608 …
-
25 May
П.Эрдэнэчимэг: Өвчтөн бүрт хүрч үйлчлэн сэтгэл ханамжтай байлгах нь сувилагч бидний гол үүрэг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн алба нь 1929 оноос ард иргэддээ үйлчилж эхэлсэн бөгөөд 92 жилийн түүхтэй хамт олон. Тус хамт олны 85% нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй. Энэ удаад Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр тус эмнэлэгт 25 дахь жилдээ ажиллаж байна. -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулна …
-
25 May
АТГ:Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар …
-
25 May
Нант хотын түүхийн музейд Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэнэ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сард Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар …
-
24 May
П.Мөнхжаргал: Монголын нисэх хүчний түүхийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан ИНЕГ-ын харъяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа. -Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ирэх долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулна.Тиймээс та бүхнийг шатахууны байгууламжийг нарийвчлан турших ажлаа эхлүүлсэн гэж сонслоо. Энэ ажлын явц ямар байна вэ? -Шинэ нисэх буудлыг өнгөрсөн оны …
-
24 May
“Ай Си Ти групп” ” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргалаа
Монгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг давуу талтай. Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит …
-
24 May
Дорнод аймагт 1800 айлын орон сууц баригдана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллав. Чойбалсан хот сүүлийн гурван жилд хүн амын тоо тасралтгүй өсөж 2020 оны байдлаар 83,087 буюу өнгөрсөн оноос 1,033 хүн амаар өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг. Монгол …
-
24 May
Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт …
-
24 May
Т.Гантөмөр:Тавдугаар сарын 22-ноос эхэлж хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна
Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж …
-
24 May
Б.Бямбадорж: Нийслэлчүүдийн 98.6 хувь нь I тундаа хамрагдлаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.24/ боллоо. “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын I тунд нийслэлийн 18-аас дээш насны …
-
24 May
Коронавирусийн бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол орон нутаг руу чөлөөтэй зорчино
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш тасралтгүй мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус дугаарт тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд иргэдээс нийт 658 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 91 иргэн хандсанаас 34 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 57 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод …
-
24 May
Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд PCR шинжилгээний аппарат нийлүүлнэ
Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд PCR шинжилгээний аппарат нийлүүлнэШадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Дундговь аймагт ажиллаж цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын албанд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэв. Дундговь аймгийн хэмжээнд коронавирусын халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна. Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл