Tag Archives: нийгэм

December, 2020

  • 14 December

    Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны дотор явуулна

    Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг …

  • 14 December

    Б.Идэр-Од: Бусдыг хохироогч нэгэн л шударга ёсны зураасыг давж байдаг

    “FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Одын шударга ёсны талаарх бодлыг нь хуваалцлаа. –Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ? -Сонсож байгаагүй үг байна. Шударга шулуун байх хэрэгтэй. Гэхдээ эв эеийг эрхэмлэх хэрэгтэй гэсэн утгатай үг болов уу …

  • 14 December

    Д.Сумъяабазар: Ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг уриалж байна

    Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдан  айл  өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг  75 хувиар  бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын …

  • 11 December

    Геронтологийн үндэсний төв гэрийн үзлэгээр хэвтрийн настнууддаа хүрч үйлчилж байна

    Монгол улс Коронавирусын халдварыг дотооддоо голомтлон кластер маягаар дэгдсэнээс хойш 1 сар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоогоод байна. Геронтологийн үндэсний төв нь ЭМЯ, ДЭМБ-ын санхүүжилтээр коронавирусын цар тахлын болзошгүй бэлэн байдлаас урьдчилан сэргийлээд Улаанбаатар хотод амьдардаг эрүүл мэндийн IV,V бүлгийн настанд коронавируст халдвар болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 6895 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. …

  • 11 December

    Сэлэнгэ аймгийн иргэдийг КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураар оролцож байна

    Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх – 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа …

  • 11 December

    Энхийг сахиулагчид хүмүүнлэгийн байгууллагын хоёр ажилтны амь насыг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон нь тус улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйгаа тодоор батлан харууллаа. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.50 цагийн …

  • 11 December

    Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид зорилтот бүлгийн 300 өрхөд тусламж үзүүлэв

    Монгол Улсад коронавирусын дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдолд орж буй билээ. Иймээс Монгол Улсын Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хангамжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа. Хандиваар цугларсан 18 сая төгрөгөөр …

  • 11 December

    Б.Эрдэнэбат: Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисст гурван цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    Монгол Улсын зарим аймаг болон нийслэлд “Ковид-19”-ийн цар тахал голомтлон тархсанаас шалтгаалан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цаг үед Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан “Удирдлагын шуурхай бүлэг” томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлэг нь Зэвсэгт хүчнээс дэмжлэг үзүүлэх ажиллагааны хувилбар, гүйцэтгэх үүргийг тодотгож, Зэвсэгт хүчний ангиудын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, хүн, …

  • 11 December

    Төрийн соёрхолт, удирдаач Б.Ганбатад сэтгэлийн хандив өргөцгөөе

    Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай …

  • 11 December

    Тээврийн сайд нарын уулзалтад сайд Л.Халтар анх удаа оролцов

    Олон улсын тээврийн форум /ОУТФ/-ын Сайд нарын цахим уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцов.   “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын байгууллагуудын тогтсон хуваарьт арга хэмжээнүүдэд өөрчлөлт орж уулзалт, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Дэлхий дахинд бүх төрлийн тээврийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий Олон улсын тээврийн форумыг 2006 онд …

  • 11 December

    Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ээс ирэх зөвлөмжүүд үндсэн шийдвэр гаргах тулгуур болдог

    Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүй шинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа,дөрвөн иргэн спиртний хордлогоор амиа алдлаа. УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу? Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ? зэрэг асуудлыг хөндөж “Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа“Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?”сэдвээр хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн зочноор : 1. Б.Ууганбаяр …

  • 11 December

    Сэлэнгэ аймаг:Нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна

     ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар  Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа “Шуурхай бүлэг”-ийн гишүүдтэй цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ОБЕГ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг 11 дүгээр сарын 13-аас эхлэн …

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны 20 цагаас 12 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, …

  • 10 December

    Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв

    БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна. Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээжээ. Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авчээ. Мөн цар тахлаас …

  • 10 December

    “Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70838 иргэнийг хамруулжээ

    Нийслэлийн онцгой комисс халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрууллаа.   2020.12.10-ны байдлаар 7096 хүнд  шинжилгээ хийснээс 6925 ПСР-ийн сорьц авч илгээсэн байна. Үүнээс 70000 өрх, иргэн шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийт 70838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм.   Өрхийг сонгохдоо …