Tag Archives: нийгэм

August, 2024

  • 23 August

    Дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг эх орондоо бэлдэнэ

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ШУТИС нь шинжлэх ухаан,  мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн …

  • 23 August

    Олон улсын Англи хэлний олимпиадаас 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ

    “Owlypia Global Around” англи хэлний олимпиад наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 улсын 200 орчим сурагчид оролцсоноос Монгол Улсаас Шинэ Эхлэл сургуулийн 3 багийн нийт 9 сурагч амжилттай оролцож, тэмцээний таван төрлөөс 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ. Багийн төрөлд 25 баг оролцсоноос манай 3 баг амжилттай оролцож сурагч Б.Туяамаа ахлагч, Б.Оюунтүлхүүр, Б.Пүрэвбат нарын бүрэлдэхүүнтэй …

  • 23 August

    О.Сийлэгмааг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар томилов

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилов Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. Доктор О.Сийлэгмаа өмнө нь Боловсролын Зээлийн Сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр 2023 онд боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээн, мэдээлж байсан билээ.  

  • 23 August

    “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд дэлгэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд нээгдлээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая нар нээв. …

  • 22 August

    “Ub food festival-2024” наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд болно

    Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээ 8 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн шилдэг …

  • 22 August

    “Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024” энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон “Монгол оллэ” нийгэмлэг хамтран 8 дугаар сарын 23, 24,25-нд “Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024” арга хэмжээг зохион байгуулна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлээд байна. Оролцогчид: 8-р …

  • 22 August

    МҮОХ-ны мөнгөн түншүүд олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүг 100 САЯ төгрөгөөр урамшуулав

    “Парис 2024” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК), “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Улмаар Олимпын наадамд Монголын багийн ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан …

  • 21 August

    Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль зохион байгуулагдана

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 23- 25-ны өдрүүдэд “Улаанбаатар явган алхалтын фестиваль- 2024” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагчид оролцохоор бүртгүүлээд байна. …

  • 21 August

    Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх цахим хурал боллоо

    Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэргэжил арга зүйгээр хангах цахим хурлыг өнөөдөр /2024.08.21/ зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Улаанбурхан өвчний нөхцөл байдал, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, анхаарах асуудлын …

  • 21 August

    П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг ЦЭЦЭРЛЭГТ хамруулна

    Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах …

  • 21 August

    “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа

    Улсын Их Хурлын даргын захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар …

  • 20 August

    Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж нээгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ? -Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол …

  • 20 August

    Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

    Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд …

  • 20 August

    Г.Золбоо: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн үндсэн төлбөрийг хэрхэн төлөх тухай тусгайлсан заалт оруулсан

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад өөрчлөлт орох хуулийн төсөл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа. -Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнд төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрэм гэж юу болох талаар гишүүд ярьж байсан. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг вэ? …

  • 20 August

    Н.Наранцэцэг: Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээс гадна санал авах байрныхаа хаягийг мэдэх боломжтой

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа. –Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ? – …