Tag Archives: нийгэм

August, 2024

  • 26 August

    О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

    Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай. Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. – Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал …

  • 26 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 8-р сарын 30-ний өдрийг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна

    2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр 08 дугаар сарын 30-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо. Өнөөдрийн байдлаар бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу элсэх хүсэлт баталгаажсан, 2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт, 33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь бүртгэлээ хийлгээгүй байна. Иймд та бүхэн төрийн үйлчилгээний …

  • 26 August

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил энэ долоо хоногт эхэлнэ

    Баянзүрх дүүргийн автобусны буудлын тохижилтын ажил 2023 оны 7 дугаар сард эхэлсэн. Гэвч өнгөлгөөний тоосго унасан, явган замын замын хавтан эвдэрсэн нөхцөл байдалтай болоод удаж байна. Гэрээний дагуу гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэх өгөх ёстой. Тиймээс тухайн компанид энэ талаарх шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тухайн байршилд ажиллан, тохижилтын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн …

  • 26 August

    Мөрдөн шалгах ажиллагаанд 926 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг …

  • 26 August

    УЕПГ: Авлига, албан тушаалын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 40, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 23 August

    ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэв

    ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс нь байгууллагын үйлчилгээний стандартыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилгээ үзүүлэх цонхыг иж бүрэн тохижууллаа. Уг цонхоор харааны, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авахад шаардлагатай хэрэгслийг байршууллаа.  

  • 23 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

    2024 он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар мал, амьтны гоц халдварт өвчний улмаас нийт дөрвөн аймгийн таван сумын таван голомтод хорио цээрийн дэглэм, нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна. Тиймээс тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 7-нд гарсан. Энэ …

  • 23 August

    ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

     Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү яамны харьяа болон салбар байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцож байгаа билээ. Харьяа газруудын үйл ажиллагаатай шат дараатай танилцаж буй ажлын хүрээнд өчигдөр /2024.08.22/ “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтад …

  • 23 August

    Ц.Баатархүү: Дроныг ашиглах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

    Техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дроны хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Бид дроныг саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол өнөөдөр дэлхийн улс орнууд онцгой байдал, гал унтраах, шуудан хүргэлт зэрэг маш олон салбарт төрөл бүрээр ашиглаж, нийгэм эдийн засгийн үр ашгийг нь хүртэж байна. Манай улс энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор Цахим …

  • 23 August

    Л.Хосбаяр: Бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.  -Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Танаас асууж тодруулах гэсэн юм. Өвөлжилтийн бэлтгэл хэр байгаа вэ? -Цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 610 төсөл, арга хэмжээг төлөвлөн өвөлжилтийн бэлтгэл хангахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн мэдээллээр энэ …

  • 23 August

    Дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг эх орондоо бэлдэнэ

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ШУТИС нь шинжлэх ухаан,  мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн …

  • 23 August

    Олон улсын Англи хэлний олимпиадаас 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ

    “Owlypia Global Around” англи хэлний олимпиад наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 улсын 200 орчим сурагчид оролцсоноос Монгол Улсаас Шинэ Эхлэл сургуулийн 3 багийн нийт 9 сурагч амжилттай оролцож, тэмцээний таван төрлөөс 7 алт, 5 хүрэл медаль хүртлээ. Багийн төрөлд 25 баг оролцсоноос манай 3 баг амжилттай оролцож сурагч Б.Туяамаа ахлагч, Б.Оюунтүлхүүр, Б.Пүрэвбат нарын бүрэлдэхүүнтэй …

  • 23 August

    О.Сийлэгмааг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар томилов

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилов Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав. Доктор О.Сийлэгмаа өмнө нь Боловсролын Зээлийн Сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр 2023 онд боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд шүгэл үлээн, мэдээлж байсан билээ.  

  • 23 August

    “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд дэлгэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд нээгдлээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая нар нээв. …

  • 22 August

    “Ub food festival-2024” наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд болно

    Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээ 8 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулна. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Мөн шилдэг …