Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өгсөн дээрх үүрэг даалгаврын биелэлтийг хэрхэн хангаж буй талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Автобусаар …
Tag Archives: нийгэм
November, 2020
-
25 November
Д.Батжаргал: Махыг сэврээж, загсаалгүй нойтноор нь тээвэрлэх зөрчил их байна
МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалаас махны урсгал, борлуулалтын хөдөлгөөн, хангамжийн байдалд хийж буй хяналт, тандалтын явцын талаар тодрууллаа. -Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлж буй махны урсгал, хангамж зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ? -Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ШӨХТГ хамтран “Хүчит шонхор“ болон нийслэлийн мах, махан …
-
25 November
Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ний өдрөөс буцаана
Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: –Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд …
-
25 November
П.Батбаатар:Цар тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын 924 алба хаагчдад урамшуулал олгоно
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай цар тахлын үед цагдаагийн алба хаагчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар ярилцлаа. -Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид “COVID-19” цар тахлын онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ? Тухайлбал алба хаагчдыг коронавирусийн халдвар авахаас хэрхэн хамгаалж байна? -Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын …
-
25 November
“Монголчууд Гэртээ” теле- концерт “Mонгол НD” телевизээр үзэгчдийн хүртээл болно
“Mонгол НD” телевиз, “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”, “Хаан банк” хамтран “Гэртээ бай ” уриан дор “Монголчууд Гэртээ” теле- концертыг зохион байгуулж байна. “Монголчууд Гэртээ” теле- концертыг арваннэгдүгээр сарын 26-ний өдөр буюу маргааш орой 19:30 минутаас “Mонгол НD” телевиз болон “Mongol TV” фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй. Энэхүү төслийн хүрээнд телевиз үзэгч та бүхнийг “Гэртээ бай” сэдэв бүхий Монгол гэрийн зургаар сошиал ертөнцөд түгээхийг уриалж байна.
-
25 November
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Төрийн зарим байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр …
-
25 November
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ оны 11 дүгээр сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан-Уул аймагт (Дархан хотод) болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж …
-
25 November
ШӨХТГ:“Good price” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг …
-
24 November
“Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч …
-
24 November
Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй …
-
24 November
ШӨХТГ: “Саруул маркет”-д махны лангуу түрээслэгч нарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулав
ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай …
-
24 November
ЗТХЯ: Өнөөдөр төмөр замын ажилчид амьдардаг БГД-ийн 1, 4, 6, 24-р байрны иргэдээс шинжилгээ авна
“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдөр төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр төмөр замын ажилчид олноор …
-
24 November
М.Мөнхшүр:Нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүллээ
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан …
-
24 November
Баянгол дүүрэг 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна. Одоогийн …
-
24 November
Гал түймэр, гамшиг ослын дуудлагаас бусад асуудлаар шуурхай дуудлагын 101, 105 дугаар тусгай дугааруудад холбогдохгүй байхыг анхааруулж байна
Коронавируст халдвар дотоодод тархсаны улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Үүнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 18001105, 267355, дугаарын тусгай утас, Нийслэлийн Онцгой комиссын 18001200, 321731, 262985, Тээврийн цагдаагийн газрын 80401124, 93021124, Эрүүл мэндийн яамны 323002, 119 тусгай дугаарын утаснууд 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл