“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр …
Tag Archives: нийгэм
July, 2020
-
16 July
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87%, санхүүжилт 25.21%-ийн гүйцэтгэлтэй байна. “ДЦС-4” ТӨХК-ийн …
-
16 July
Ш.Анхмаа: Улаанбаатар хотод 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг …
-
16 July
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдөр үнэ төлбөргүй хийнэ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар хүрэлцэн ирж уулзалт хийжээ. Уулзалтаар сүүлийн үед монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан СЭРЭМЖЛҮҮЛЭГ хүргэх зорилгоор “Монгол таун”-ы ойр орчимд …
-
16 July
Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хаалаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна. Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
16 July
COVID-19:Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжийг хүргэж байна. • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх• Маск, тусгай амны хаалт зүүх• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах• Хоол бэлтгэх …
-
16 July
Цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ
Улсын их баяр наадмын дааганы уралдаанд 7-д хурдалж явсан морины хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг яаралтай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгсөн байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулахад үүргээ нэр төртэй биелүүлсэн гаргасан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэдээс талархал ирүүлжээ.
-
16 July
БЗД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р анги биеийн тамирын талбайтай боллоо
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан тусгай хэрэглэл бүхий биеийн тамирын талбайтай боллоо. Энэхүү талбай нь гараар дамжих саад, хонгилыг гатлах саад, саадтай байгууламж, давах саад зэргээр тоноглогдсон юм. Ингэснээр алба хаагчид биеийн тамирын талбайдаа бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэх хийх боломжтой болж байна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн …
-
16 July
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, …
-
16 July
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө …
-
16 July
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаа нар дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл долдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт …
-
16 July
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. …
-
15 July
Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын лабораторит нийт 408 хүний сорьцод шинжилгээ хийхэд 390 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчид юм. …
-
13 July
Улсын аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, …
-
13 July
Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” машиныг НЭМГ-т гардууллаа
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо …