Tag Archives: нийгэм

September, 2020

  • 9 September

    Т. Энхзаяа: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ

    Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн …

  • 9 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …

  • 8 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас  20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 7 September

    Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

    Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн …

  • 7 September

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар “Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан БХБ-н сайд Б.Мөнхбаатар, …

  • 7 September

    Налайх дүүрэг “Нэг албан хаагч-нэг тоглоом” аян өрнүүлж, шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүдийг тоглоомтой болголоо

    Энэ хичээлийн жилд Налайх дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байгаатай холбогдуулан дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс болон хороодын ажлын албанаас “Нэг албан хаагч-нэг тоглоом” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд цугларсан тоглоомыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар цэцэрлэгийн удирдлага, багш нарт гардуулан өглөө. Шинээр ашиглалтад …

  • 7 September

    “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор М.Эрдэнэ хүртлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж Монгол Улсын Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилээ цахим мэндчилгээгээр нээж байгаа билээ. МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” …

  • 7 September

    ХӨСҮТ: Өчигдөр 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Сүүлийн гурав хоногт нийт 1,726 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдрийн хувьд, улсын хэмжээнд 421 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Наймдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтын …

  • 7 September

    ОБЕГ: Хяналт шалгалтаар 841 зөрчил, дутагдлыг илрүүлэв

    Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.   Хяналт шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 216 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 105, …

  • 7 September

    Гол, мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.   Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд …

  • 7 September

    Дэлхийн сайд нарын виртуал хуралд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл илтгэл тавилаа

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 9 сарын 3-нд Олон улсын сайд нарын түвшний цахим хуралд онлайнаар оролцлоо. Хуралд  БНХАУ, Япон, Австрали тэргүүтэй 73 орны төрийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцсон юм. Уг хурал анх удаа олон улсын түвшинд явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Дэлхийн олон орны сайдууд тэр дундаа Байгаль орчны салбарын сайдууд чуулж дэлхийн байгаль орчинд аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын …

  • 7 September

    1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. “Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг …… дугаарт илгээж, бүртгүүлнэ” гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхаарууллаа. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд …

  • 7 September

    Хувьцааны дансаа бүртгүүлээгүй иргэд Ebarimt-ын дансаа холбож, ногдол ашгаа авах боломжтой

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд өнгөрсөн долоо хоногт шилжүүлж эхэлсэн  билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм.  Хэрэв та хувьцааны …

  • 7 September

    Эмгэнэл

    ДАНЗАНГИЙН ЛХАСҮРЭН(1951-2020) Ховд аймгийн Дарви сумын уугуул Данзангийн Лхасүрэн 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр 69 насандаа өвчний учир таалал төгсөв. Тэрбээр 1951 онд Хөвхөрийн гол гэдэг газар мэндэлж, 1969 онд Эдийн засагч мэргэжлээр сургууль төгсөөд цэргийн алба хааж, 1974 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн мэдлэг чадвар, нэр хүндтэй санхүүч байв. Д.Лхасүрэн нь 1974-1980 онд Улсын материал техник хангамжийн харъяа …